Арьс цайх өвчнийг дэвшилтэт технологиор Монголдоо эмчилж эхэллээ

Эрүүл мэндийн салбарын статистик мэдээгээр Монгол Улсад арьсны өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна. Хүн амын дунд арьсны өвчлөл, тухайлбал, арьс цайх, хайрст үлд, атопийн дерматит өвчний тархалт эрс нэмэгдэж, ялангуяа арьс цайх /витилиго/ өвчлөл сүүлийн жилүүдэд маш хурдацтай тархаж байгаа бөгөөд хамгийн эмгэнэлтэй нь бага насны хүүхдүүдийн дунд тархалт илүүтэй нэмэгдэх болжээ.

Ер нь арьс цайрах өвчний үүсэх шалтгааныг анагаахын шинжлэх ухаан эцсийнхээр тодорхойлж чадаагүй ч өндөр хөгжилтэй ганц нэгхэн улсад хийсэн эмчилгээ үр дүнгээ өгч эхлээд байна.

 “Мон Шинжүкү скин мед” арьсны эмнэлэг нь Япондоо эмчилгээний чанар, үр дүнгээрээ тэргүүлдэг “Shinjuku Skin Specialist” эмнэлэг корпорацийн эмчилгээг Монголдоо нэвтрүүлжээ.

Бахархууштай нь, монголчууд өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж буй тэрхүү эмчилгээг авах боломж бүрдэв. “Мон Шинжүкү скин мед” арьсны эмнэлэг нь Япондоо эмчилгээний чанар, үр дүнгээрээ тэргүүлдэг “Shinjuku Skin Specialist” эмнэлэг корпорацийн эмчилгээг Монголдоо нэвтрүүлжээ. Ингэснээр арьс цайх, хайрст үлдийг маш богино хугацаанд үр дүнтэй эмчилдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, одоогоор зөвхөн өндөр хөгжилтэй орнуудад ашигладаг дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр арьсны бүх төрлийн өвчнийг эмчилж эхэллээ.

“Shinjuku Skin Specialist” эмнэлэг корпорацийг үүсгэн байгуулагч, эмч доктор профессор Энами Хисао Монголд энэхүү эмнэлгийг байгуулагдахад ихээхэн дэмжлэг үзүүлжээ. Мөн  Монголын эмч, сувилагчийг нь өөрийн эмнэлэгтээ сурган бэлтгэсэн байна.

Юутай ч монгол хүн эх орондоо, гэртээ, ажил, сургуулиа таслахгүйгээр, мөн гадагшаа явж ихээхэн зардал чирэгдэл гаргахгүйгээр эмчлүүлдэг боллоо. Түүгээр ч үл барам гадаад улс орнуудын өндөр үнэтэй эмчилгээг бус, монголчуудын амьжиргааны түвшинд тохирсон үнэ төлбөрөөр өндөр хөгжилтэй орнуудад хийгдэж буй орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмчилгээг авах сайхан боломж бүрдэж байна. Эрүүл мэндийн салбарт ч арьсны салбарт шинэ дэвшил гарав.

Дашрамд сонирхуулахад, “Мон Шинжүкү скин мед” арьсны эмнэлгийн урилгаар доктор профессор Энами Хисаод Монголд зочлох бөгөөд онош нь тогдоогддоггүй, олон жил эмчлүүлсэн хэдий ч үр дүн гардаггүй, арьсны өвчнүүд хавсарсан зэрэг хүнд өвчтэй цөөн тооны хүнийг үзэж оношлох, эмчилгээний жор олгох юм байна. Арьсны өвчлөлөөр олон жил шаналж яваа хүмүүс Японы анагаах ухааны доктор профессор Энами Хисоад үзүүлж эмчилгээний зөвлөгөө авахыг хүсвэл 7008-0008 дугаарт холбогдоорой.

“Мон Шинжүкү скин мед” арьсны эмнэлэгт ашиглаж буй аппарат төрөөмжүүд: 

  1. Эрүүл арьсанд эрсдэл учруулахгүйгээр хурдацтай эмчлэх, хүний биед сөрөг нөлөөгүй, хэсэгчилсэн эмчилгээнд зориулагдсан VTRAC  308 эксимер лазер аппарат
  2. Арьсны өвчлөл тархалт ихтэй хүмүүст зориулагсан, арьсны дархлааг сайжруулдаг, арьсны бактери устгадаг DERMARAY 200 гэсэн 2 төрлийн аппарат төрөөхөмжийг эмчилгээнд ашиглаж байна.

VTRAC  308 эксимер лазер аппарат: АНУ-ын салбартаа тэргүүлэгч ФотоМедекс /PhotoMedex/ корпорацийн эмч, мэргэжилтнүүд, Харвардын Анагаахын сургуулийн Анагаах ухааны доктор Рокс Андерсон болон Бостоны Фотоанагаах Веллман төвтэй хамтарсан судалгааны баг арьс цайх болон хайрст үлдийг богино хугацаанд, үр дүнтэй эмчлэхэд тусгайлан зориулан VTRAC аппаратыг бүтээсэн. Хэт ягаан туяаны гэрлийн нэг өнгийн долгионыг /308 нанометр/ гаргах эксимер лазер нь одоогоор хүний биед хамгийн сөрөг нөлөөгүй нь батлагдсан.

Эмчилгээ хийлгэснээс хойш 9 хоногийн дараа

VTRAC  аппарат нь олон улсын ISO 60601-1 болон ISO 60601-2 стандарт хангахаас гадна Шинжлэх ухаанд суурилсан дараах батламж, гэрчилгээнүүдтэй:

  1. АНУ-ын Хүнс ба эмийн бүтээгдэхүүний захиргааны батламж
  2. Харвардын Анагаах ухааны сургуулиас олгосон гэрчилгээ
  3. АНУ-ын Арьс цайх өвчний Үндэсний сангийн батламж
  4. АНУ-ын Арьс судлалын академийн гэрчилгээ

Үүнээс гадна олон судалгааны дүнд хийсэн дүгнэлтүүдийг танилцуулбал:

  • АНУ-ын Хүнс ба эмийн бүтээгдэхүүний захиргаанаас VTRAC төхөөрөмжийн талаар 45 гаруй анагаахын сургалт, судалгааны хөтөлбөрийг хийсэн бөгөөд үр дүн нь дэлхий дахины анагаах ухааны сэтгүүлүүдэд хэвлэгдэн нийтлэгдсэн.
  • ФотоМедекс /PhotoMedex/-ийн хийдэг эмчилгээг АНУ-ын Арьс цайх өвчний Үндэсний сангаас баталгаажуулсан бөгөөд тус технологи нь Америкийн Арьс судлалын академийн батлагдсан эмчилгээний протоколийн нэг хэсэг нь байдаг.
  • Дэлхийн арьсны өвчин судлалын салбарт 2 сая гаруй эксимер эмчилгээг өвчтөнүүдэд хийсэн байдаг ба эмчилгээний үр дүнгээрээ гайхагдаж байгаа.
  • 2016 оны 11-р сард хийсэн Япон дахь хэт ягаан туяаны эмчилгээний тоног төхөөрөмжийн судалгаагаар эмчлэхэд хэцүү, бэрх арьсны өвчнүүдийг VTRAC 308 эксимер төхөөрөмж нь өндөр эрчмийн гэрлээр шардаг тул ердийн хэт ягаан туяаны эмчилгээнээс илүү үр дүнгээ өгч байгаа нь батлагдсан.
  • Ижил төрлийн эмчилгээний төхөөрөмжүүдээр эмчилсэн байдлын олон төрлийн судалгаагаар арьс цайх /витилиго/, хайрст үлд /псориаз/ өвчинд хэрхэн нөлөөлж, эдгэрэлтийг түргэсгэх, загатнах мэдрэмжийг бууруулахад хамгийн эмчилгээний үр дүн, сөрөг нөлөөгүй нь VTRAC 308 эксимер төхөөрөмж шалгарсан.

Хаяг: БЗД-ийн 1-р хороо: Сэлбэ голын урд эрэг буюу 11-р хороолол болон Америк элчингийн замын эсрэг талд Consultower /16 давхар/ байрны 1-р давхрын үйлчилгээний төвийн 1 тоот /Сэлбэ гол руу харсан/

Харилцах утас: 7008-0008, 9911-3833

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...