Байгаль хамгаалах сарын аянг нээлээ

БОАЖЯ-наас байгаль хамгаалах сарын аяныг нэг сарын хугацаанд орон даяар эхлүүллээ.  Жил бүрийн  есдүгээр сарын 15-нийг дэлхийн олон улс оронд “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд уг  аяныг ч дээрх  өдөртэй давхцуулан нээсэн  байна.

Хог хаягдлын асуудлыг бууруулах, эрүүл зөв дадалтай хамт олон, өрх гэрийг бүтээх, нийгмийн сэтгэхүйг өөрчлөх, иргэд олон нийтэд эерэг нөлөөлөл үзүүлэх зорилготой энэхүү аяны нээлтээр Туул голын урд эрэг дагуу 10 байршилд цэвэрлэгээ зохион байгуулжээ.
Анх 2007 онд Эстони улсад хэсэг залуучуудын санаачилгаар эхлүүлсэн энэхүү үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр 2018 онд дэлхийн хүн амын таван хувийг хамран, дэлхийн 150 орон нэгэн зэрэг зохион байгуулах болжээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...