Дэлхийн шилдэг технологийг Монголд анх удаа нэвтрүүллээ

Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүргийг хүлээн ажилладаг. Нийслэл Улаанбаатар хотын хүн амыг унд ахуйн цэвэр усаар хангадаг 619 км шугам сүлжээ байдгаас:

  • 310 км нь ган
  • 18 шилээр хүчитгэсэн хуванцар
  • 251 км нь хуванцар
  • 40 км нь ширмэн материалаар хийгдсэн байдаг.

      Эдгээр шугам сүлжээ нь 1959 оноос хойш ашиглагдаж ирсэн 50-60 жилийн насжилттай болж, шугам сүлжээнд гэмтэл саатал ихээр гарч байна. Иймээс цэвэр усны  шугамыг сэргээн засварлах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа учраас эдгээр шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр шинэчлэн засварлах Дэлхийн тэргүүний технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх ажлыг эхэлж байна.

      Энэхүү төслийг Австри улсын Засгийн газрын 7,0 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, тус Улсын RTI компани машин механизм, тоног төхөөрөмж, шугам доторлох багаж хэрэгсэл, материал зэргийг ханган  нийлүүлсэн.

  Шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох шинэ технологи болох Close Fit  болон CIPP(Cured In Place Pipe) арга нь зам талбайг гэмтээж хөндөлгүй газар шорооны ажил хийлгүйгээр шугаман дээрх 2 худгийн хооронд полиэтилин резинэн материалыг шугаман дотор сүвлэж доторлоно.

   Үүнд:

  • Шугамын ашиглалтын хугацааг нэмэгдүүлнэ
  • Усны алдагдлыг бууруулна
  • Түгээх шугамын усны чанар дахь механик нөлөөг багасгана
  • Шугамын даралтыг нэмэгдүүлж цахилгааны зардлыг бууруулна
  • Зам талбай, ногоон байгууламжийг сүйтгэхгүй, газар шорооны ажил хийгдэхгүй учраас Байгаль орчин ээлтэй зэрэг ач холбогдолтой.

      Ус сувгийн удирдах газрын холбогдох ажилтнууд Австри улсад энэхүү шинэ техник технологийг эзэмших сургалтанд хамрагдаж шинэ дэвшилтэт технологи эзэмшсэн. Үүний зэрэгцээ Австри улсын RTI компанийн мэргэжилтнүүд шугам угсралт суурилуулалтын үед талбайн сургалтыг зохион байгуулж, ажлын явцад хяналт тавьж зөвлөгөө өгч ажиллаж байна.

     Уг төслийн хүрээнд 20 км гаруй цэвэр усны шугам сүлжээг доторлох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ онд Сүхбаатар дүүргийн 1-р хороо Сөүлийн гудамжны хамгийн өндөр насжилттай одоогоос 55 жилийн өмнө тавигдсан 1,7 км орчим цэвэр усны ширмэн шугамыг доторлож  засварлана. Энэ ажлыг эхлүүлснээр нийслэлийн иргэд зэвтэй усанд баяртай гэж хэлэхээс гадна шугам сүлжээний насжилтийг хязгааргүй болгож байгаа юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...