Гуаша иллэгийн тухай таны мэдэх ёстой 10 баримт

Гуаша иллэг нь Хятадын уламжлалт анагаах ухааны нэг цогц хэсэг. Биед хуримтлагдсан бохирдол, түүнээс үүдэлтэй эмгэгийг байгалийн чулуугаар хусаж арилгадаг эмчилгээ, гоо сайхны арга.

  1. Гуаша иллэг нь бие, толгой, нүүрний гэсэн гурван төрөл байдаг бөгөөд 50 гаруй өвчин, зовиурыг анагаах шидтэй гэж үздэг.
  2. Ботокс, тариа, хүчтэй тос, бэлдмэл арьсанд хурдан хүчтэй нөлөөлж, эргээд сөрөг үр дагаварт хүргэх ч тохиолдол байдаг бол гуаша иллэг эсрэгээрээ. Гуаша хийх тусам арьс эрүүлжиж, толийж, дархлаа нь сайжирна. Тиймээс энэхүү аргын тухай  “Маргааш өнөөдрөөс залуу” гэсэн хэлц үг ч гарсан бөгөөд ердөө хэдхэн минутын дотор хүнийг 10 насаар залуу харагдуулдаг гэж үздэг.
  3. Гуаша иллэг хийх арга, технологийг мэргэжлийн багшаар заалгаж, зориулалтын тос, чанарын шаардлага хангасан гуаша хэрэглэх нь чухал. Хүн болгоны арьсны бүтцэд тохируулан иллэг хийх хугацаа, арга нь харилцан адилгүй байдаг.
  4. Гуаша хийхэд баримтлах тусгай дэг бий. Тухайлбал, иллэгийн өмнө гуужуулагч, мөн иллэгийн дараа сэвх арилгах, цайруулах хүчтэй бэлдмэл хэрэглэх хориотой.
  5. Байгалийн чулуугаар арьс, хуйх, биеийн хэсгүүддээ иллэг хийж эмчлэх арга зөвхөн Хятадад бус, Зүүн Ази, цаашлаад өдгөө  Америк, Европт ч өргөн тархсан.
  6. Иллэг хийхэд зориулсан чулуун гуашаг зааврын дагуу зөв, гамтай насан туршдаа ч хэрэглэх боломжтой тул гоо сайхан, эрүүл мэнддээ оруулах хамгийн хямд, үр дүнтэй хөрөнгө оруулалт.
  7. Гуаша массаж, Хятадын уламжлалт анагаах ухааны онцлог, өрнө ба дорнын соёлын ялгааг харуулсан “The Gua Sha Treatment” нэртэй кино ч бий.
  8. Иллэг хийхдээ ариун цэврийн шаардлага хангасан орчинг сонгох, хэрэгслээ ариутгах, хүнтэй сольж хэрэглэхгүй байх нь чухал.
  9. Олон нийтийн сүлжээ, цахим хуудсанд буй бичлэг, зааврын дагуу дур мэдэн гуаша хийх нь эрсдэлтэй учир мэргэжлийн үнэмлэхтэй, дадлага туршлагатай багшийг сонгох нь чухал. Гуаша иллэгийн мэргэжлийн ахлах зэрэгтэй, онолын мэдлэгтэй С.Дөлгөөн багшийн сургалт Монголд явагддаг.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...