Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллагууд тодорлоо

Нийгмийн даатгалын ерөнхий газраас  шилдэг шимтгэл төлөгч, ажил олгогч аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж, хүндэтгэл үзүүлжээ.  Шилдэг ажил олгогчоор Эрдэнэт үйлдвэр, Энержи ресурс, Мобиком, ХААН банк, “Чингис хаан” олон улсын нисэх буудал зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд шалгарсан  байна. Түүнчлэн Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар шилдэг 15 байгууллагаас ТОП-5-д шалгарсан байна.

Ус сувгийн удирдах газар нь нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, ажиллагсдынхаа нийгмийн баталгааг хангаж, хамгийн их шимтгэл төлөн, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 43,000 ажил олгогч дотроос шилдгээр нэрлэгдсэн эдгээр 15 байгууллагуудын тугийг жилийн турш НДЕГ-ын өмнө мандуулан алдаршуулна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...