Home Онцлох Цэцэрлэгийн булаагдсан газрыг бяцхан эздэд нь эргүүлэн өгнө

Цэцэрлэгийн булаагдсан газрыг бяцхан эздэд нь эргүүлэн өгнө

0
Цэцэрлэгийн булаагдсан газрыг бяцхан эздэд нь эргүүлэн өгнө

Энэ оны төсөвт 39 байршилд сургууль цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байна.

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар өнөөдөр буулгаж, газрыг чөлөөлж эхэллээ. Энэ газарт 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм.

Эдгээр цэцэрлэг сургууль нь 2019 оны есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Энэ онд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ба тав нь ашиглалтад орсон, тав нь хичээлийн шинэ жилээс өмнө, үлдсэн нь энэ ондоо багтан ашиглалтад орно гэж албаныхан хэллээ.

 

Цэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө Image may contain: one or more people, people standing and outdoorЦэцэрлэгийн өргөтгөл барих газрыг чөлөөллөө Image may contain: cloud, sky and outdoor