Эрдэнэтэд төвийн бүсийн хурд цуглалаа

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойн нэрэмжит “Эрдэнэт хурд-2018” төвийн бүсийн хурдан морьдын даншиг наадам нар, хур тэгширсэн эдгээр өдөр Орхон аймагт болж байна. Өнөөдөр наадмын хоёр дахь өдөр, Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр болж байна. Нээлтэд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон үйлдвэр, аймгийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, “Эрдэнэт” үйлдвэрийн гадаадын түнш, зочид төлөөлөгчид оролцов. “Эрдэнэт хурд-2018” даншиг наадамд есөн насны ажнай тоосоо өргөж, эрхий мэргэн харваачид цэц булаалдан, улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөх барилдаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн Олон нийттэй харилцах алба, TV 5, “Сүлд” хамтран орон даяар шууд дамжуулж байгаа юм. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...