Ерөнхийлөгч Х.Баттулга Шварцманы тэтгэлэгт оюутнуудтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцэн суралцаж байгаа оюутнуудыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзав.

Бээжингийн Цинхуа Их сургуулийн Шварцманы магистрын хөтөлбөр нь дэлхийн хамгийн өндөр шалгууртай хөтөлбөрт тооцогддог бөгөөд энэ удаагийн хөтөлбөрт нь Харвард, Оксфорд, Йел, Колумбын зэрэг их сургуулийг төгссөн найман орны 24 оюутан тэнцэн суралцаж байгаа дотор МУИС-ийг төгссөн монгол оюутан мөн багтжээ.

Уулзалтын эхэнд оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан цаг гарган хүлээн авч уулзсанд нь талархаад, хөтөлбөрийн хүрээнд Азийн орнуудаар аялж, тухайн орны бизнес, Засгийн газар болон хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж туршлага судалж байгаа талаараа танилцуулсан юм. Мөн тэд Монголд ирэхийн өмнө ОУВС-гийн захирал Кристин Лагард, Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Яньдун, Сингапурын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн зэрэг албан тушаалтнуудтай уулзаад ирсэн талаараа танилцуулав.

Мөн Шварцманы магистрын хөтөлбөрт тэнцэн суралцаж байгаа оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн бодлогын талаар түлхүү сонирхон асууж, дэлгэрэнгүй хариулт авсан юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнд амжилт хүсч, суралцаж буй салбартаа манлайлахыг хүсэн ерөөв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...