Кэмбрижийн хөтөлбөрийн талаар санал солилцлоо

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, салбарын сайд ажлаа аваад удаагүй Элчин сайд Филип Малоныг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүслээ. Хоёр орны найрамдалт, дипломат харилцаа олон салбарт үргэлжилж байгааг тэмдэглээд, боловсролын салбар онцгой үүрэгтэй явдаг болохыг цохон хэлсэн юм.

Тодруулбал, Ц.Цогзолмаа сайд “Англи улсын Кэмбрижийн хөтөлбөрийг Монгол Улсын боловсролын системд оруулж ирсэн нь энэ салбарын шинэчлэлийн агуулгыг нэг шатаар ахиулсан. Монгол Улсын төрөөс тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын яамаар дамжуулан улсын төсвөөс жил бүр тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж байна. Тиймээс цаашид Англи улсын боловсролын салбартай Кэмбрижийн хөтөлбөрийг хэрхэн, ямар байдлаар үргэлжлүүлж, олон хүүхдэд өгөөжтэй сургалтын хөтөлбөрийг явуулах талаар хоёр тал хэлэлцэх дараагийн шатны шийдвэр гаргах цаг нь иржээ” гэв.

Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзсанд  талархаад, тэрбээр “Кэмбрижийн хөтөлбөрийн талаарх төлөөлөгчидтэй Англи улсад байхдаа уулзсан. Таны хэлснээр энэхүү хөтөлбөр дээр хамтран ажиллахад бэлэн байна” гэв.

Уулзалтын үеэр мөн Монгол Улс, ИБУИНВУ-ын Засгийн газартай хамтарч жил бүр 15 оюутан, залуусыг Чевнингийн тэтгэлээр сургаж байгаад талархал илэрхийлээд, цаашид энэ чиглэлд бүх талаар үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...