Нийслэлийнхэн зэвтэй усанд баяртай гэж хэлэх өдөр ойртлоо

Улаанбаатар хотын цэвэр, бохир усны шугам сүлжээг анх 1950-иад онд ашиглалтад оруулсан байдаг. Ус хангамж, ариутгах татуургын нийт 853,7 км шугам сүлжээ бий. Дал шахам жил болсон шугам сүлжээ эдүгээ элэгдэлд орсон, хуучирч муудсан байгаа мэргэжлийн байгууллагууд байнга анхааруулдаг. Нийслэлийн иргэдийн эрүүл амьдрах эрхийг хангахын тулд нэн түрүүнд хуучирсан шугам сүлжээг шинэчлэх шаардлага үүссэн.  

2011 оноос эхлэн  Монгол Улсын Засгийн газар, Австрийн Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хуучин шугам хоолойг шуудуугүй аргаар доторлох, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байдаг.

Төслийн хүрээнд 100-800 мм диаметртэй  36 км цэвэр усны шугамыг доторлохоор болсон бөгөөд Австрийн RTiАвстриа компаниас тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна машин  тоног төхөөрөмжүүдийг ашиглах, онолын болон дадлагын сургалтад хамруулах зэрэг техникийн туслалцааг үзүүлэхээр болжээ. Энэхүү төслийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр тооцсон бөгөөд Ус сувгийн удирдах газрынхан шугам хоолойг шинэчлэх ажлаа эхлүүлжээ.

Шуудуугүй аргаар шугам сүлжээг доторлох нь маш олон давуу талтай гэдгийг мэргжлийн хүмүүс онцоллоо. Юуны өмнө газар шорооны ажил бага хийдэг онцлогтой. Түүнчлэн

  • Замын хөдөлгөөнд саад бага болно
  • Богино хугацаа шаардана (хоногт дунджаар 150-250м, зарим тохиолдолд 500м болон түүнээс дээш урттай шугамыг суурилуулах боломжтой)
  • Хөрс шороо зөөх, хаягдал зайлуулах гэх мэт ажил багатай
  • Газар доорх бусад утас кабель, шугам хоолойд аюул багатай
  • Оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй
  • Нөхөн сэргээлтийн зардал багатай зэргийн дурдаж болно.

Шуудуугүй аргаар сэргээн засварлана гэдэг нь газар шороо ухалгүйгээр тусгай  төхөөрөмжийн тусламжтайгаар хоёр худгийн хооронд шугамын засварыг хийх аргыг хэлдэг ажээ. Ус сувгийн удирдах газраас шугам доторлогооны шинэчлэлийн ажлыг эхлүүлснээр нийслэлийн иргэд зэвтэй усанд баяртай гэж хэлэх өдөр ойртлоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...