АНУ-ын тэргүүн хатагтайн хэл ам дагуулсан үнэт гоёл

Дэлхийн удирдагч нараас бүрддэг “Их долоо”-ын уулзалт өнгөрсөн сарын 26- нд Италид болсон. Эл уулзалтад АНУ-ын  Ерөнхийлөгч Доналд Трампын эхнэрийн хамт ирсэн бөгөөд энэ үеэр АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трампын өмссөн хүрэм нэлээдгүй шуугиан тариад  амжсан юм. Тэргүүн  хатагтай Dolge Gabbana-ын өнгөрсөн намрын загвар болох 3D цэцэгтэй хүрмээр  гоёсон байлаа. Энэ хүрэм 51500 ам долларын  үнэтэй нь ингэтэл бусдын хэл аманд өртөх шалтгаан  болсон хэрэг.

Олон  нийтийн сүлжээгээр түүнийг хэтэрхий үнэтэй хүрэм өмслөө хэмээн гоочлох тал  нэлээд ажиглагдсан юм.

2015 оны статистикыг харахад АНУ-ын дундаж гэр бүлийн орлого жилд 55755 ам доллар  байв. Меланиагийн хүрэм энэ орлогоос ч давсан  үнэтэй байна. Трампын энэ уулзалтын  үеэр өмссөн  бүх хувцасны өртгийг тооцлоо ч Меланигийн хүрэм хол  давсан үнэтэй гэх зэргээр олон нийтийн сүлжээгээр энэ талаар ярьж байв.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...