200 орчим сая төгрөгийн үнэтэй алтаар бүрсэн эмээлийн хулгайчийг илрүүллээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хохирол ихтэй хулгайлах гэмт хэргийг тус цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна. Тухайлбал: 2017 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Э-ийн гэрээс 200 орчим сая төгрөгний үнэтэй, алтаар бүрсэн эмээл, 2018 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн О-ийн гэрээс 60 орчим сая төгрөгийн алт мөнгөн эдлэл алдагдсан хэргүүдийг тус хэлтсийн алба хаагчид илрүүллээ. Мөн 2017 оны 10 сард “Чансаа” дэлгүүрийн 50 орчим сая төгрөгний бараа, материалыг бүлэглэн хулгайлсан 3 эмэгтэйг илрүүлэн шалгахад тэдний хоёр нь өмнө нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан нь тогтоогджээ. Иймд иргэд та бүхнийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй байж, урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн цагдаагийн газраас анхааруулж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...