Хар тамхины хэрэгт холбогдсон хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байна

Цагдаагийн байгууллагаас хар тамхины асуудлыг бүх нийтийн анхаарлын төвд оруулах нь маш чухал хэмээн үзжээ. Иймээс ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү өнөөдөр энэ талаар мэдээлэл хийв. Тэрээр,  “ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газраас он гарсаар нэлээдгүй ажиллагаа зохион байгуулж, хар тамхитай тэмцэж байна. Бид цаг тухай бүрт нь тэр талаараа мэдээлж байгаа. Залуучууд хар тамхинд донтож байгаа асуудлыг таслан зогсоох, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх асуудлыг хамтдаа хийх үүднээс олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа гэсэн юм.

2018 оны тавдугаар сард л гэхэд хар тамхитай холбоотой 21 холбогдогчтой найман хэргийг цагдаагийн  байгуулагаас илрүүлэн шалгажээ.

Тухайлбал, 2018 оны тавдугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө өмнө нь хар тамхины хэрэгт холбогдон шүүхээс хоёр удаа шийтгүүлж байсан, 38 настай Ч гэгч нь 29 настай Б-тэй хамтран хар тамхи мансууруулах бодис хууль бусаар олж авч, хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс дайчлан баривчилсан байна. Ч гэгч нь 2018 оны хоёрдугаар сард ялын хугацаа дуусч суллагдсан этгээд байжээ.

Мөн 2018 оны тавдугаар сарын 22-нд мансууруулах төрлийн ургамал болох марихуаныг хууль бусаар гэртээ тарьж ургуулсан Монгол Улсын иргэн, 23 настай Б, Д нарыг Хан-Уул дүүрэгт гэртээ байхад нь дайчлан баривчилж, их хэмжээний ургамал тарьж байсныг таслан зогсоож, эд мөрийн баримтаар хурааж аван шалгаж байна.

2018 оны тавдугаар сарын 25-нд Монгол Улсын иргэн 31 настай О, 33 настай А, 36 настай Т нарыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. А, Т нар нь хуулийн байгууллагад ажиллаж байгаад хар тамхины хэрэгт холбогдон шалгалтын ажиллагаа явагдаж байна. О гэгч нь уг гэмт хэргийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан этгээд байгаа” гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Оролцогчдын хүсэлтээр “Night marathon ulaanbaatar 2026” бүртгэлийг сунгалаа

Улаанбаатар хотод энэ сарын 26-ны өдөр зохион байгуулагдах “Night...

“Айчи-Нагоя”: Монголын багийн анхны медалийг С.Жамбалжамц авлаа

“Айчи-Нагоя 2026” Азийн зуны спортын ХХ наадмын медальтнууд тодорч...

Олимпын гудамжнаас урагш Дүнжингаравын зам хүртэлх гудамжийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болголоо

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн...