Жет Ли шуугиан тарьсан зургандаа тайлбар өглөө

БНХАУ-ын алдарт жүжигчин Жет Лигийн залуугийн зургийг, одоогийн төрхтэй нь харьцуулан харуулж эрүүл мэндийн байдалд санаа зовинож буйгаа бичсэн нэгэн жиргээ өнгөрсөн долоо хоногт хүмүүсийн анхаарлыг нэлээд татаж шүтэн бишрэгчдийнх нь санааг ч зовоогоод амжсан. Тэгвэл жүжигчин өөрөө энэ шуугиан тарьсан зургийн талаар ам нээжээ. Тэрээр “Миний эрүүл мэндэд санаа тавьсан та бүгдэдээ маш их  баярлалаа. Та бүхэнтэйгээ удахгүй уран бүтээлээрээ уулзах болно гэдгээ дуулгаж байгаадаа баяртай байна. Би маш сайн байгаа. ” гэжээ.

Мөн түүний менежер Стийв Чэйзмэн Вашингтон пост сонинд түүний өвчин амь насанд нь аюулгүй, энэ өвчнийг Жет ли даваад гарч чадна гэж хэлсэн байна. Менежерийнх нь хэлснээр Жет  Ли Уолт Диснейн “Мулан” кинонд  тоглохоор тохироод байгаа юм байна.

Өдгөө 55 настай алдарт жүжигчин маань 2010 оноос хойш хүний бодисын  солилцоо болон зүрхний хэмнэлд сөргөөр  нөлөөлдөг бамбай булчирхайн өвчнөөр өвдөөд байгаа юм.

2016 онд ч бас түүний эрүүл  мэнд нэлээд муу байгаа талаар цуурхал  тарахад  жүжигчин санаа зовох зүйл огтхон ч байхгүй гэж мэдэгдэж байсан билээ. Шүтэн бишрэгчдийнх нь санааг  зовоосон дээрх  зургийн тухайд жүжигчин Төвдөд хийдэд хэсэг байх үедээ авахуулсан бөгөөд үсээ хусуулж, царай жаахан алдсан  байсан нь ийм цуурхал тарахад хүргэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...