Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх шалгалтын сорилыг нээлттэй болгов

Энэ жил анагаах ухааны боловсрол олгох 12 их, дээд сургуулийг  3171 оюутан төгсөж ард иргэдийнхээ энхийн манаанд зогсохоор тангаргаа өргөх гэж байна. Төгсөгчид ажлын байранд гарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд   Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх  зөвшөөрлийн шалгалт өгдөг бөгөөд энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн хөгжлийн төв зохион байгуулдаг.

Энэ жилийн хувьд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилыг вэб сайт дээр байршуулан нээлттэй болгож шалгалт өгөх оюутан бүр орж танилцан,  шалгалтандаа бэлтгэх боломжийг бүрдүүлж байна. Ийнхүү шалгалтын сорил нээлттэй, цахим хэлбэрээр харах боломжтой болсноор оюутнуудад шалгалтад бэлтгэхэд ач холбогдолтой төдийгүй тодорхойгүй байдлыг хална гэж үзэж байна.

ЭМХТ-өөс төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын бэлтгэл ажил,  цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар анагаах ухааны боловсрол олгодог их дээд сургуулиудийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж дээрх өөрчлөлтийг танилцуулсан бөгөөд сургуулийн захиргаа болон оюутнууд энэ арга хэмжээнд ихээхэн сэтгэл ханамжтай байгаа аж.

ЭМХТ-ийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг зөвшөөрлийн шалгалтын зохион байгуулалтыг ил тод, нээлттэй болгож, элдэв дарамтыг үгүй хийн, тодорхой, тэгш байдлыг ханган ажиллахаа уулзалтад ирсэн  сургуулийн удирдлагуудад хэллээ.

Энэхүү шалгалтын сорилыг тус төвийн www.hdc.gov.mn  сайтаар орж харах боломжтой юм байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Замын-Үүд-Эрээний гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ашиглан жишиг боомт болгоно

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө...