Эвдэрсэн гар утсаа олимпийн медаль болгох санаачилгад нэгдлээ

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Япон улсын Токио хотод болж буй “Clean city&Clear sky” форумд оролцож байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан тус хотын дарга Юрико Койкегийн байгаль орчноо хамгаалах санаачилгад нэгдэж, мөн нийслэлчүүдийг нэгдэхийг уриаллаа. Энэхүү санаачилга нь хэрэглэгдэхгүй, эвдэрсэн хуучин гар утас болон цахилгаан барааг Токиогийн олимпийн медаль хийх түүхий эд болгон ашиглах юм.

Хэрэгцээгүй болсон хуучин хаягдал гар утас болон жижиг оврын цахилгаан хэрэгслүүдийг цуглуулж Токио 2020 наадмын медалийг хийх санаачилгыг олимп зохион байгуулагчид гаргажээ. Тэд 5000 гаруй медаль хийх найман тонн метал гаргаж авах юм байна. Япон улс даяар 2400 цэгт хаягдал цуглуулах хайрцаг байрлуулжээ. Олимп болон паралимпийн наадмын 5000 медалийг хийхэд 40 кг алт, 2930 кг мөнгө болон 2994 кг хүрэл орох аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...