Танхай жолоочид 7 хоног баривчлах шийтгэл ногдуулжээ

Явган хүний гарцан дээр машинаа тавьж, шаардлага тавьсан сургуулийн эргүүлийн эрх чөлөөнд халдсан жолоочийн бичлэг цахим ертөнцөд дуулиан дэгдээгээд байв. Танхайрсан этгээдийг цагдаагийн байгууллага шалгаад зохих шийтгэлийг ногдуулснаа олон нийтэд мэдэгдлээ. Цагдаагийн байгууллагын мэдээнд “2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороо 23 дугаар сургуулийн гадна танхайрсан иргэнд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 цагийн албадан сургалтад хамруулж, 7 хоног баривчлах шийтгэл оногдууллаа. 2018.05.19-ний өдөр 10.45 цагт СБД-ийн нутаг дэвсгэр Нарны зам дагуу Урбанекийн уулзвар дээр цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул 250.000, явган хүний замаар автомашинтай явсан зөрчилд нь 20.000 төгрөгөөр тус тус торгож арга хэмжээ авав” гэжээ. 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн...

Олон улсын хөлбөмбөгийн холбоотой хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 10 дугаар...

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60...