“Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл”-ийн талаар ярилцаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвөөс аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ахлах мэргэжилтнүүдэд зориулсан “Үр дүнд суурилсан үнэлгээний шинэчлэл”сургалт-семинарыг энэ сарын 21-23-нд зохион байгуулж байна. Тус семинарын зорилго нь аймаг, нийслэлийн боловсрол, соёл, урлагийн газрын дарга, ахлах мэргэжилтнүүдэд үнэлгээний онол, арга зүйн мэдлэг олгож, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Бүтэн гурван өдрийн турш үргэлжилж буй уг сургалт-семинарын эхний өдөр мэдээлэл холбооны технологи аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын хөдөлгөгч хүч болох нь, дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлага, багшийг хэрхэн тасралтгүй хөгжүүлэх вэ, боловсролын үнэлгээний чиг хандлага, сургуулийн өмнөх боловсролын бодлого, хэрэгжилт гээд бодлогын түвшний олон сэдвийн хүрээнд их сургууль, хүрээлэн, академийн эрдэмтэн багш нар илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Тухайлбал, Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг насан туршийн боловсролын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар илтгэл тавьсан бол Боловсролын хүрээлэнгийн секторын эрхлэгч У.Туяа багш, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг танилцууллаа.

Харин сургалтын хоёр дахь өдөр буюу өнөөдөр эхний өдрийн үйл ажиллагааг дүгнэхийн сацуу 21 аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нар мэдээлэл солилцлоо. Маргааш болох сургалтаар Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч А.Энхтогтох “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн жилийн бүтэц” сэдвээр илтгэл тавих бөгөөд БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтнүүд “Ерөнхий боловсролын бодлогын хэрэгжилтэд анхаарах асуудал” гэсэн нэг сэдвийн хүрээнд олон талт гарц, шийдлийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна. Сургалт-семинар энэ сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

1 сэтгэгдэл

  1. Very nice article and right to the point. I am not sure if this is actually the best place to ask but do you people have any thoughts on where to hire some professional writers? Thx 🙂

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...