НИТХ-ын дарга С.Амарсайхан Бээжинд ажлын айлчлал хийв

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэйн урилгаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид 2018 оны 5 сарын 14-16-ны өдрүүдэд Бээжин хотод ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын эхний өдрийн өглөө  Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй, Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны  орлогч дарга  ноён Жан Чанг,  Бээжин хотын Байгаль хамгаалах газрын дарга хатагтай Ли Чжао Хуа нарын албаны хүмүүс НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй  төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын  үеэр Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй НИТХ-ын дарга С.Амарсайханд хандаж өөрийн урилгыг нь хүлээн авч, Бээжин хотод хүрэлцэн ирсэнд талархснаа илэрхийлэн, Бээжин хотод тавтай зочлохыг уриад хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд та бүхний энэ удаагийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэх болно  гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Ноён Ли Вэй хэлсэн үгэндээ “БНХАУ-ын төр засгийн газраас баримталж буй “Нэг бүс-Нэг зам” санаачлага болон Монгол улсын засгийн газрын “Хөгжлийн зам” бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд та бид хамтран ажиллах нь чухал юм. Энэ хүрээнд хоёр хотын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна. Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороо болон НИТХ нь өөр өөрийн хотуудын бодлогыг тодорхойлох, хотын хөгжлийн эрх зүйн гол баримт бичгүүдийг гаргадаг гэдгээрээ адил төстэй байгууллагууд юм. АТИХБХ нь 686 хурлын төлөөлөгчтэй, 57 тэргүүлэгчтэй, 2-3 сар тутамд тэргүүлэгчдийн хурал хуралддаг, чуулган нь жилдээ 1-2 хуралддаг.

Энэ удаагийн айлчлалаар та бүхэн манай хотын үйлдвэрлэл үйлчилгээ, санхүү эдийн засаг, хурдацтай хөгжиж байгаа дүүргүүд болон Бээжин хотын худалдаа эдийн засгийн чөлөөт бүс, байгаль орчин хамгааллын газар болон тээврийн зохицуулалтын хорооны үйл ажиллагааг судлан танилцах хүсэлтээ илэрхийлснийг би хувьдаа сонсоод эдгээр чиглэлд Улаанбаатар хот ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэж ойлголоо. Эдгээр чиглэлд Бээжин хотын АТИХБХ бодлогын олон зохицуулалт хийж, цөөнгүй баримт бичгүүдийг батлан гаргасан.  Хүн ам төвлөрсөн их хотыг дагалдан бий болдог агаарын бохирдол, усны хэрэглээний зохицуулалт, хог хаягдалын менежментийн талаар бидний хуримтлуулсан туршлага багагүй бий.

Дэд бүтцийн хөгжлийн хүрээнд хоёр хот харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэхийг бид чухалчилж байна. Бээжин-Улаанбаатар хоёр хот нь хөрш зэргэлдээх хоёр улс орны нийслэлийн хувьд эдийн засаг, нийгэм, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллах боломж дүүрэн байна гэж үзэж байна.

Дэд бүтэц, техник технологи, инженер байгууламжийн чиглэлээр манай хот тодорхой амжилтуудыг гарганажиллаж байна. Энэ чиглэлийн туршлагаас та бүхэнтэй  хуваалцахдаа бид баяртай байх болно.

Бээжин хот бол 21 сая хүн амтай их хот. Иймээс томоохон хотуудад тулгардаг бэрхшээл хүндрэлүүд Бээжин хотод ч мөн тулгарч байна. Эдгээрээс хамгийн хүндрэлтэй асуудал бол авто замын түгжрэл болон агаарын бохирдлын асуудал юм.

Бидний зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ, туршлагаасаа та бүхэн хуваалцахад бэлэн байна.

Дараагийн нэг асуудал бол хоёр хотын хувьд соёл хүмүүнлэгийн солилцооны үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард түмний соёл уламжлалыг харилцан таниулах зэрэг ажил  юм.

Хятадын ард түмний дунд  “Холын хамаатнаас ойрын хөрш илүү дээр” гэдэг зүйл үг бий. Хоёр улсын газарзүйн ойр байршил нь эдийн засгийн харилцан хамтын ажиллагааг харилцан үр ашигтай хөгжүүлэх давуу тал юм” гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны  дарга ноён Ли Вэй болон албаны бусад хүмүүст хандан “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг найрсаг дотноор угтан авч буйд талархснаа илэрхийлээд “Энэ удаагийн айлчлалд НИТХ-ын зүгээс оролцож байгаа нь хоёр орны Засгийн газрын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд харилцан үр ашигтай хөгжүүлэхэд өндөр  ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж та бүхэн ойлгож болно.

Уул усаар холбогдсон хоёр улсын хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг бид зорьж байна. Эдийн засаг, эрүүл мэнд,  соёл, боловсрол, нийгэм хүмүүнлэгийн бүхий л  салбараар идэвхтэй хамтын ажиллагаа өрнөж байгаа нь хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлж, улам хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын тоо нэмэгдэж, хот хурдацтай хөшжиж байгаатай зэрэгцэн авто замын түгжрэл, агаар орчны бохирдол улам нэмэгдэж байна. Энэ удаагийн айлчлаар бид Бээжин хот авто замын ачаалал, агаарын бохирдлыг бууруулсан туршлагаас судлахаас гадна хотын эдийн засгийн чадавхийн үндсэн сууь нь болсон Санхүү эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах боломж олгосон та бүхэнд талархал илэрхийлье.

Бээжин-Улаанбаатар хот 2014 онд ах дүүгийн найрсаг харилцаатай хот болсон. Бидний хувьд хоёр хотын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж,  тэр хүрээнд харилцан хамтын ажиллагааг шинэ шатанд өрнүүлэх зорилгоор өнөөдрийн айлчлалыг хийж байна.

Миний бие НИТХ-ын даргын ажлаас гадна Улаанбаатар хотын ГХУСАЗЗ-ийн даргын ажлыг давхар хашдаг. Энэ хүрээнд Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага, тэр дундаа Бээжин хотын авто зам, олон нйитийн аюулгүй байдлын нэгдсэн удирдлага хяналтын төв болон Бээжин хотын ухаалаг хотын шийдлүүдтэй үйл танилцах сонирхолтой байна ” гэв.

Үүний дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус газрын удирдлагуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын дарга хариулахдаа “Засгийн газар болон Бээжин хотын захиргаа, аж ахуйн нэгжүүдийн зүгээс камержуулалтын үйл ажиллагаааг дэмжиж өгдөг. Бид 2021 он гэхэд Бээжин хотын  бүх байршлыг 100 хувь хяналтын төвд системд холбох ажлыг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Ингэж чадвал камерийн системээр дамжуулан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох боломж бүрдэнэ гэж харж байгаа. Одоогийн байдлаар Бээжин хотын хэмжээнд 60 мянган ширхэг камер 95 доошгүй хувьтайгаар хэвийн ажиллаж байна. Камержуулалтын систем нэвтэрснээр гэмт хэргийг гаралт 30 хувиар буурсан.

Камеруудыг 100 хувь дотоодод үйлдвэрлэсэн камер ашигладаг учраас эвдэрч гэмтсэн, тоос шороо болж үзэгдэх орчин хязгаарлагдсан нөхцөлд тухайн камерийг үйлдвэрлэж суурилуулсан компаниудтай гэрээтэй ажиллуулж, камеруудын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Хэрвээ хүсвэл аж ахуйн  нэгжүүд манай хяналтын систэмтэй хамтарч өөрсдийн байгууллагын үйл ажиллагаагаа хянах боломж нээлттэй байдаг ” гэдгийг хэллээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...