Сингапурын Соёл, нийгэм, залуучуудын сайд Грейс Фу-тай уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Бүгд Найрамдах Сингапур Улсын Соёл, нийгэм, залуучуудын сайд, хатагтай Грейс Фу-тай албан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, сүүлийн жилүүдэд Сингапурт болсон олон улсын чанартай урлагийн наадамд манай төлөөлөгчид оролцоход Сингапурын тал дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид хоёр тал үзэсгэлэн, урлаг соёлын аялан тоглолт харилцан зохион байгуулах, соёлын салбарын мэргэжилтэн, уран бүтээлчид, багш нарыг солилцох, туршлага судлах зэрэг чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх цаашилбал кино урлагийн салбарт хамтран ажиллах, харилцан кино өдрүүдийг зохион байгуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, соёлын бодлого, эрх зүйн орчны талаар туршлага солилцох, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, санал солилцлоо.

Сингапур нь гурван үндэстнээс бүрддэг, бүгдийнх нь соёл, өв уламжлалын онцлогийг хадгалж үлдэхийн зэрэгцээ Сингапурын үндэсний соёл хэмээх нэгдсэн соёлтой болж, түүнийг хөгжүүлэх тухайд төрийн бодлого нь чиглэгддэг болохыг хатагтай Грэйс Фу онцлоод Монгол Улстай бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ. Тэрээр өнгөрсөн жил хувиараа Монголоор аялсан бөгөөд онгон байгалийн дахин давтагдашгүй байдал, говь нутаг, элсэн цөл онцгой сэтгэгдэл төрүүлсэнийг хэлээд боломжтой үедээ Монгол Улсад албан айлчлал хийнэ гэдгээ хэллээ.

Сингапурын Соёл, нийгэм, залуучуудын сайд Грейс Фу-гийн тухайд Бүгд Найрамдах Сингапур Улсын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй төрийн сайд бөгөөд тус улсын Наньяангийн охидын сургууль, Хва Чонгийн коллежийг тус тус дүүргэж Сингапурын Улсын их сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр бакалавр, Бизнесийн удирдлагын чиглэлээр магистр тус тус хамгаалжээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...