Польшийн Сеймийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Сейм дэхПольш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон жилийн түүхэн харилцаатай Монгол, Польшийнхамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлсээрирснийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд онцлоод, харилцааг эдийн засгийнагуулгаар баяжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчныгболовсронгуй болгох нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Энэ оны сүүлчээр Варшавт хуралдах Монгол,Польшийн парламентын комиссын хуралдаан хууль тогтоох байгууллага хоорондынхарилцаа болон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагидэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийллээ.

-Өнгөрсөн онд шийдвэрлэсэн Польш Улсаасавах 50 сая еврогийн зээлээр нийгмийн шинж чанартай чухал төсөл, хөтөлбөрийгсанхүүжүүлэх болно. Түүнчлэн амжилттай хөгжиж буй батлан хамгаалах салбарын харилцаагцаашид өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох хэлэлцээрийг ойрын үед байгуулахнь чухал гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэж хэлэв.

Тэрбээр Польш Улсад ажиллаж амьдарч буймонгол иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр гэрээ хэлэлцээрбайгуулах байр суурийг баримталж байгаагаа илэрхийллээ. Мөн боловсролынсалбарын хамтын ажиллагааны уламжлал, туршлагадаа түшиглэн Засгийн газрынтэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарал тавих, байнгынажиллагаатай Элчин сайдын яамдыг хоёр талд нээн ажиллуулах, бүс нутаг, олонулсын байгууллагуудын хүрээнд бие биенийг дэмжиж ирсэн байр сууриа цаашид үргэлжлүүлэхнь чухал гэж үзэж байгаагаа онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд БНПУ-ынпарламентын Дээд, Доод танхимын удирдлагуудыг Монгол Улсад айлчлахыг урьсанурилгаа дахин баталгаажуулж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Ноён Марек Жонса хоёр орны парламент дахьбүлгүүд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлоод, “Айлчлалын үеэр эдийн засаг,батлан хамгаалах, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаарМонголын талтай санал солилцоно. Түүнчлэн манай талаас санал болгож буй хэдхэдэн асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөж байна” гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахьМонгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир, БНПУ-аас Монгол Улсадсуугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабенда, Сеймийн гишүүн БарбараХробак, Элжбета Стенпень, Иоанна Фридрих, Кажимеж Гвяздовски нарын зэрэг албаныхүмүүс байлцлаа.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олоннийттэй харилцах хэлтэс

2018.05.21

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...