Байгалиа хамгаалах сарын аян эхэллээ

Дэлхийн байгаль хамгаалах өдрийг угтан “Байгалиа хамгаалъя” сарын аяныг Мөрдөн байцаах газрын Хүрээлэн буй орчны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санаачлан зохион байгуулж байна. Энэхүү аяныг БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, ХЗДХЯ, УУХҮЯ, ЦЕГ, ОБЕГ дэмжин ажиллаж байгаа юм. Энэхүү аяны нээлт өнөөдөр болж, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр болон албаны бусад хүн оролцлоо.

 

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр аяныг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн байгаль хамгаалах өдөр буюу 6 дугаар сарын 5-ныг угтан хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аяныг төрий байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд БОАЖЯ-наас 21 аймгийн БОАЖГ, хамгаалалтын захиргаад, сав газрын захиргаадад хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх уриалга дэвшүүлж, орон нутгийн иргэддээ мэдээлэл өгөхийг даалгаж, орон нутгийнхаа цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллахыг үүрэг болгосон.

Сарын аяны хүрээнд бид Улсын мөрдөн байцаах газрын Хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийнхнийг мэргэжлийн удирдлагаар хангаж, гол ус аа хайрлан хамгаалах, хулгайн мод, хулгайн ан, ховор ургамлыг түүхээхс татгалзах, хариуцлагагүй уул уурхай эрхлэхгүй байхыг уриалсан мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийнхнээр дамжуулан олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.

Тиймээс хэвлэлийнхэн та бүхнийг бидэнтэй хамтарч ажиллан, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулаарай гэж уриалж байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат байгаль хамгаалалд хандах “Хандлагаа өөрчилье” уриалгыг дэвшүүлж, томоохон ажлыг эхлүүлээд байгаа. Байгаль хамгаалал бол зөвхөн төрийн байгууллагуудын хийх ажил биш иргэн бүрийн үүрэг гэдгийг ухамсарлаж, иргэд маань хандлагаа өөрчилж, өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Энэхүү сарын аяны онцлог нь анх удаа төрийн байгууллагууд хамтран байгаль хамгаалах үйлсэд иргэдийг татан оролцуулах, хүрээлэн буй орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах мэдээ, мэдээллийг түгээхэд оршиж байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...