Улаанбаатарт хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барина

Морингийн  давааны хогийн цэгт ландфил үйлдвэр байгуулах, барилгын болон барилга нураалтын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж байгуулах төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр хийхээр төлөвлөн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах асуудал энэ оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжигдсэн билээ.

 

Тэгвэл энэ ажлын хүрээнд Европын сэргээн босголт хөгжлийн банкны Тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Юрген Ригтеринк, Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах байгууламжийг  шинэчлэх төсөл”-ийн зээлийн гэрээ  болон  төсөл хэрэгжүүлэх гэрээнүүдэд гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаа нь Йорданы Хашемын хаант улсын нийслэл Амман хотноо болж өнгөрлөө.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...