Долоо хоногийн онцлох долоон гэрэл зураг

www.niisleltimes.mn сайт дэлхий дахинаа болсон үйл явдлуудаас сонгон тухайн долоо хоногийн онцлох долоон зургийг түүвэрлэн хүргэдэг. Энэ долоо хоногт хоёр Солонгосын удирдагчдын түүхэн маш сонирхолтой уулзалт болон Францын  ерөнхийлөгч Эммануэль Макроны АНУ дахь төрийн айлчлал үеэрх хоёр Ерөнхийлөгчийн хэт дотно, нялуун гэмээр агшнууд “ОНЦЛОХ”-‘д багтлаа.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын түүхэн уулзалт 04 дүгээр сарын 27- ны 09:30 буюу \Монголын цагаар 08.30\  цагт Хоёр Солонгосын хилийн дундын Панмунжом зэвсэггүй бүсэд уулзсан. Уулзалтаас талууд “Солонгосын хойг дахь энх тайван, хөгжил цэцэглэлт, нэгдлийг хангах ПанмунЖом тунхаг бичиг” хэмээх тунхагт гарын үсэг зурсан юм. Уг тунхагт, “Солонгос үндэстэн дахин дайтахгүй ба энх тайвны шинэ эрин үе эхэлж байгааг хоёр удирдагчид ёслол төгөлдөр мэдэгдэж байна” гэж бичжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ долоо хоногийн эхний өдөр АНУ-д гурван өдрийн төрийн айлчлал хийлээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Цагаан ордны тэргүүн Дональд Трамп нар айлчлалын явцад ихэд дотно байсныг хэвлэлүүд онцолж байна. Тэд айлчлалын үеэр хөтлөлцөн алхаж, Д.Трамп Францын төрийн тэргүүний хацар дээр үе үе үнсч, ихэд санаа тавьж байсан нь гэрэл зурагчдын дуранд буув. АНУ-ын хэвлэлүүд “Ноён Ерөнхийлөгч эхнэртээ гаргадаггүй эелдэг занг Э.Макронд гаргалаа” хэмээн бичсэн бол Дональд Трамп Э.Макрон бол төгс Ерөнхийлөгч” хэмээн магтан сайшаасан юм.
АНУ-ын тэргүүн хатагтай асан Барбара Бушийг үдэх арга хэмжээ 04 дүгээр сарын 21-нд болов. Оршуулгын ёслолын дараа Ерөнхийлөгч асан Жорж Бушийн сүмээс гарч буй эл зургийг Associated press агентлагийн зурагчин буулгажээ.
Лондонгийн цагаар энэ сарын 23-нд Английн гүнж Кейт Мидлтон амаржиж гурав дахь хүүхдээ төрүүлсэн байна. Ийнхүү хун тайж Гарри Уильямын гэр бүл гурав дахь ханхүүгээ угтан авчээ. Тэд уламжлал ёсоор бяцхан ханхүүг олон нийтэд танилцууллаа.
АНУ дахь Висконсоны нефть боловруулах үйлдвэр 04 дүгээр сарын 26-нд дэлбэрсэн бөгөөд үүний улмаас 20 орчим  хүн гэмтжээ. Ослын дараа үйлдвэрээс 10 орчим миль газрын хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Хойд Ирландад жил бүр зохион байгууллагддаг “Mud Madness” буюу шавартай “нөхөрлөх” солиотой уралдаан энэ долоо хоногт уламжлал ёсоор боллоо.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...