Монголын арми 4000 оюутнаар бүл нэмжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа,Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нар холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр МУИС, МУБИС, ШУТИС-д зочлон, Оюутан-цэргүүдийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтын үйл явцтай танилцаж, оюутан залуусын санал сэтгэгдлийг сонсон цаашид сургалтыг сайжруулах талаар үүрэг, чиглэл өглөө.
Дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж буй Оюутан-цэрэг хөтөлбөрт энэ жил 1100 гаруй оюутан хамрагдаж байна.

Улаанбаатар хотоос 720 гаруй оюутан залуус зургаан бүлэг болон МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СЭЗИС зэрэг сургуулиуд дээр хичээллэж байгаа бөгөөд ҮБХИС-ийн 20 гаруй мэргэжлийн багш нар Бямба, Ням гаригуудад өглөөний 09.00-14.00 цагийн хооронд тухайн сургуулийн хичээл сургалтанд нь саад болохгүйгээр 04 дүгээр сарын 1-нээс 06 дугаар сарын 1 хүртэл 96 цаг буюу хоёр кредит багц цагт багтаан “Батлан хамгаалахын эрх зүй”, “Ерөнхий тактик”, “Галын бэлтгэл”, “Тусгай тактик” зэрэг дөрвөн хичээлийг зааж байгаа аж.

Харин хөдөө орон нутагт нийт 13 аймгийн их, дээд сургуулиудыг түшиглэн тухайн аймгийн цэргийн хэлтэсүүд хариуцан 400 гаруй оюутан залуус цэргийн ерөнхий онолын бэлтгэл сургалтанд хамрагдан хичээллэж байгаа юм байна. Цаашид Ховд аймагт 150, Орхон аймагт 100, Баянхонгор аймагт 50, Дорнод аймагт 50, нийт 350 оюутан залуусыг тухайн аймгуудын цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалт зохион байгуулна.

Цэргийн мэргэжлийн буюу хээрийн бэлтгэл сургалтыг 06 дугаар сарын 15-аас 08 дугаар сарын 15-ны хооронд нийт 568 цаг явуулж цэргийн 11 мэргэжлээр суралцуулах ажээ.

Оюутан залуусыг цэрэг, эх оронч үзэлтэй, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй иргэн болон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх ач холбогдолтой энэхүү хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй залуус олон байдаг.  Тэгвэл ирэх онд оюутан залуусын тоог 500-аар нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа салбарын сайд онцлон хэллээ.  Өнгөрсөн хугацаанд нийт 4000 гаруй залуус Оюутан-цэрэг хөтөлбөрт хамрагдаж, дээд сургуульд сурч байх явцдаа эр цэргийн алба хааж, эх орондоо тангараг өргөжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...