Азийн Бодибилдинг, Фитнессийн холбоог анх удаа монгол хүн тэргүүлнэ

Бодибилдинг, Фитнессийн Азийн аварга шалгаруулах 52 дахь удаагийн тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдаж байгаа Тивийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн 44 орны баг, тамирчид өрсөлдөхөөр Монголд чуулаад байна. Өглөө (2018.04.27) эхэлсэн Азийн Бодибилдинг, Фитнессийн холбооны конгрессын хурал дээр холбооны удирдлагыг шинээр сонгох сонгууль явагдлаа. Энэ сонгуульд Монголын Бодибилдинг, Фитнессийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлаар Г.Очир өрсөлдөж ялалт байгууллаа. Ийнхүү Азийн Бодибилдинг, Фитнессийн холбоог анх удаа монгол хүн тэргүүлэхээр болов.

Монгол Улс Бодибилдинг, фитнессийн тивийн болон Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 2008 оноос хойш цөөнгүй удаа зохион байгуулж байгаа. Тухайлбал, 2008 оны тавдугаар сард Бодибилдинг, фитнессийн Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2011 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, 2013 онд Бодибилдинг, фитнессийн мастер залуучуудын ДАШТ, 2016 онд Төв болон Зүүн Азийн Бодибилдинг, фитнессийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 онд Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод тус тус амжилттай зохион байгуулж байв.

Монголын Бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан эдгээр тэмцээнүүд бүх спортын тулгуур бодибилдингийн спортыг хүүхэд залууст таниулах, эх орноо сурталчлах ажилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцаллаа

Вьетнам хоёр хүүхдийн бодлогоо цуцалж хосууд хүссэнээрээ олон хүүхэдтэй...

Л.Энх-Амгалан: Оюутан залуус хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Нийгмийн даатгалын багц...