Туршилтын хугацааг 3 сар болгон бууруулсан

         Эрх зүйн булан

www.niisleltimes.mn сайт нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль тогтоомжийг олон нийтэд мэдээлэх, сурталчлах, мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах, иргэдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Эрх зүйн буланг Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран ажиллуулж эхэллээ. Та бүхэнд хууль эрх зүйн чиглэлээр тодруулах асуулт, эргэлзээтэй зүйл гарвал манай сайтын www.niisleltimes.mn и-мэйл болон Хууль зүйн туслалцааны төвийн Legalaidcenter  фэйсбүүк хуудас руу захиа илгээгээрэй. 

Шинэ хууль

УИХ-аас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол  Улсын Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Хөдөлмөрийн тухай хуульд ямар, ямар өөрчлөлтүүд орсон талаар Хууль зүйн туслалцааны төвийн мэргэжилтэн Л.Түвшинцэнгэлээс тодруулахад:

  • Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны  туршилтын хугацаа 6 сараас илүүгүй байна гэж заасан  байсныг Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 3 сар хүртэл байхаар хугацааг бууруулсан.  Тодруулбал,  Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дүгээр зүйлд  “хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг тохирч заана. Ингэхдээ туршилтын хугацаа 3  сар хүртэл  байна. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр авсанд тооцно” хэмээн заасан.

Мөн  дагалдан  ажиллах тохиолдолд хугацаа 3  сар хүртэл  байхаар тогтоож өглөө.

Тус хуульд оруулсан бас нэгэн нэмэлт өөрчлөлт нь цагаар  ажиллах, цагаар ажиллах  ажилтанд хөлс олгоход баримтлах нөхцөлийг тус хуулийн  23 3  дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.5-д  заасан нэмэлт өөрчлөлтөөр  тодорхой болгосон. Тодруулбал, цагаар ажиллах  ажилтантай ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг байгуулж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон  цалин хөлсийг тухай бүр тооцож  олгохоор хуулиар зохицуулсан. Цагаар ажиллах ажилтны цагаар болон хийснээр нь олгох  цалингийн хэмжээ ижил ажлын  байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адилхан  байна гэж хуульд заасан гэв.

2 СЭТГЭГДЭЛ

  1. Thanks a lot for sharing this with all of us you actually know what you are talking about! Bookmarked. Kindly also visit my website =). We could have a link exchange agreement between us!

  2. Nearly all of whatever you mention happens to be supprisingly legitimate and it makes me wonder the reason why I hadn’t looked at this with this light previously. Your article truly did turn the light on for me as far as this specific subject goes. Nonetheless there is actually one issue I am not really too comfy with so while I make an effort to reconcile that with the main theme of your position, permit me see just what all the rest of the subscribers have to say.Very well done.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...