Монгол анх удаа НЭГ НАМЫН “ХАМТАРСАН” Засгийн газартай болно

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 14 хоногийн дотор Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д оруулах ёстой. Бүтцийн хувьд өмнөх Засгийн газрын үед ажилласан яам, агентлагуудын тоог хэвээр хадгална гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын танхимд зарчмын мэдэгдэл хийсэн болохоор өнөөдрийн хувьд хэн сайд болох нь олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж байна.
МАН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд сайд нар дээрээ тохиролцох гэж бараг нойргүй хоноцгоосон. Хуулиар өөрийн танхимдаа хэнийг ажиллуулах нь Ерөнхий сайдын бүрэн эрх боловч Засгийн газрыг тогтвортой ажиллуулах бодит шаардлага үүссэн учраас МАН дотооддоо хэлэлцээрийн ширээний ард суусан нь энэ. УИХ дахь МАН-ын бүлгийн 65 гишүүн М.Энхболдыг дэмжигч 33, У.Хүрэлсүхийг дагагч 32 гэсэн харьцаагаар хуваагдчихаад байгаа нь хэнд ч илхэн болсон.
Амралтын өдрүүдээр МАН дотор далд өрнөсөн яриа хэлэлцээний үр дүнд Засгийн газрын сайд нарыг 8:7 гэсэн хувилбараар хуваан авч томилохоор ойлголцолд хүрсэн мэдээлэл байна. Энгийнээр хэлбэл У.Хүрэлсүх Ерөнхий сайд 8, М.Энхболдын фракцынхан 7 сайдын толгойг мэднэ, тодруулна, томилуулна гэсэн үг. Эерэг талаас нь харвал аль аль бүлэглэлийн ашиг сонирхлыг хангаж чадвал энэ Засгийн газар хугацаанаасаа өмнө огцрох айдасгүй тогтвортой ажиллана. АН-ын бүлгийн 9 гишүүнийг тооцохгүйгээр УИХ-д 39 кноп бүхий дэмжлэгтэй байхыг эрмэлзэж буй нь энэ. Харин шүүмжлэлтэй өнцгөөс харвал Монголд анх удаа МАН буюу нэг намын “хамтарсан” Засгийнн газар байгуулахаар болж байна. Улс төрийн хувьд ичгүүртэй түүх болж бичигдэнэ.
Монголын ард түмнээс 65 мандат авч үнэмлэхүй олонх болсон МАН дотоод хагарлаасаа болоод хоорондоо сайдын суудал наймаалцах замаар “хамтарсан” Засгийн газар байгуулах нь тодорхой боллоо.
Б.ТҮВШИНТӨГС
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...