Богино банзалтай дүрс бичлэгээ тараасан бүсгүйг Саудын Арабт баривчилжээ

Энэ долоо хоногийн эхээр Саудын Арабын иргэн, нэгэн эмэгтэй богино банзал өмссөн дүрс бичлэгээ сошиал сүлжээнд оруулсан нь шашны хатуу дэгтэй энэ улсад байж боломгүй үйлдэлд тооцогдож, интернэт ертөнцийн анхаарлын төвд орсон юм.

Уг бүсгүй нийслэл Рияад хотоос баруун хойдзүгт 200 км зайнд байрладаг Ушайгер хэмээх цөлийн тосгонд бичлэгээ үйлджээ. Ушайгер тосгоны харьяалагддаг Нажд муж нь шашны уламжлалыг хатуу дагадаг газар юм.

Бичлэг тарсны дараа Саудын Арабын эрх баригчид эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн бол өчигдөр буюу Мягмар гарагт баривчилсан болохыг орон нутгийн суваг мэдээлжээ.

Тарсан бичлэг нь Саудын иргэдийг хоёр хуваагаад байна. Нэг хэсэг нь бүсгүйн зоригийг магтаж, эмэгтэйчүүдийн эрхийг хааж боохыг эсэргүүцэж, бодлогод өөрчлөлт хийхийг уриалжээ. Нөгөө хэсэг нь хууль дүрмээ хүндэлж, шашны уламжлалыг дагах ёстой гэж үзсэн байна.

Саудын Арабт хэрэгждэг Шариатын хуулийн дагуу бүх эмэгтэйчүүд бүтэн биеэ халхалсан хувцас өмсөх ёстой. Мөн толгойн алчуур, нүүрний гивлүүр зүүх ёстой байдаг юм. Саудын Арабт зочилсон гадны иргэд, төр засгийн эмэгтэй төлөөлөгчдөд ч хувцсаа зөв сонгохыг зөвлөдөг байна.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...

Нэрт архитектор Дэвид Сим хот төлөвлөлтийн мастер лекц уншина

“20 минутын хот” Үндэсний хороо, Хот төлөвлөлт, барилга орон...