Galaxy Note 8 загвартай ирэх сард танилцаарай

Samsung компани энэ жилийн жишиг утас болох Galaxy Note 8 загвараа наймдугаар сарын сүүлээр танилцуулахаар болжээ. ePrice сайтад бичсэнээр Samsung Mobile-ийн захирал Донжин Ко Тайванд сэтгүүлч нартай уулзах үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна.

Гэхдээ яг хэзээ гэдгийг нь тодорхой хэлээгүй аж. Учир нь өмнө гарч байсан мэдээллүүдээс үзэхэд шинэ загварыг наймдугаар сарын 23 эсвэл 30-ны өдөр буюу Берлиний Радио үзэсгэлэнгийн өмнө танилцуулна гэж байв.

Хэдийгээр яг хэзээ гэдэг нь баттай болоогүй ч компани ямар ч байсан есдүгээр сард танилцуулж магадгүй Apple-ийн шинэ бүтээгдэхүүнүүдээс өрсөх нь тодорхой юм.

Түүнчлэн өнгөрсөн жил Note 7 загвартай холбоотой асуудлаас болоод компани энэ удаад алдах эрхгүй болсон. Note 8 загварын хувьд 6,3 инчийн дэлгэцтэй, хос камертай, Snapdragon 835 чип болон 6GB RAM, 64GB багтаамжтай худалдаанд гарна.

Когийн хэлснээр шинэ загвар есдүгээр сар эсвэл аравдугаар сард худалдаанд гарах бол Apple компанийн хувьд шинэ загваруудаа зарим нэг асуудлаас болоод арав, арван нэгдүгээр сар хавьцаа худалдаанд гаргаж магадгүй болсон юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Замын-Үүд-Эрээний гарцыг нэмэгдүүлж, хиймэл оюун ашиглан жишиг боомт болгоно

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө...

Дөрвөн дүүрэгт 17:00 цаг хүртэл цахилгаан хязгаарлана

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр /2026.06.15/ цахилгаан хязгаарлах...

БНХАУ-аас авах шүлхийн вакцин лхагва гарагт, ОХУ-ынх 7-р сарын 10-нд ирнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат САТ1...