Сайхан дууны ард нуугдсан гунигт түүх

Хуучраагүй хуучны дуунууд

West life хамтлагийн дуулснаар  хүмүүс хамгийн сайн мэддэг “Seasons in the sun” дуу сэтгэл татам сайхан ая эгшигтэй ч үг нь амьдрал, хайртай бүхнээ баяртай гэж үдсэн гунигтай, хүнд. Тэгвэл  энэ дууны ард ямархан түүх бичигдээ вэ?

Уг дууны үгийг Белгийн яруу найрагч Jacques Brel  франц хэл дээр 1961 онд бичжээ. Тэрээр бие муутай, хүнд  өвчтэй байсан бөгөөд хайрт эхнэр нь хамгийн  сайн найзтай нь нийлж өөрийг нь хуурсанаас үүдэж дууны үгээ бичсэн гэдэг. Түүний эхнэрийн нэрийг Francoise гэдэг байж. Зүрхний хүнд  өвчтэй зохиолч, ‘Adieu, Francoise, my trusted wife, without you I’d have had a lonely life. You cheated lots of times but then I forgave you in the end, though your lover was my friend /Хайрт  эхнэр Francoise  минь, чамгүйгээр миний амьдрал уйтай Чи минь намайгаа олон удаа хуурсан  ч Амьдралын төгсгөл ирсэн энэ цаг дор би чамайгаа уучилж байна. Учир  нь чиний амраг миний хамгийн сайн нөхөр байсан/ гэж бичиж байжээ.

 Үүнээс 3 жилийн дараа Америкийн зохиолч Rod McKuen дууны үгийг англи хэл рүү хөрвүүлж Kingston Trio гэх хамтлаг хамгийн анх англи хувилбараар дуулж олонд хүргэсэн байна. Үүний дараа 1973 онд Kingston Trio хамтлагийн дууг сонссон Канадын дуучин Terry Jacks, энэ дууг өөрчлөн өөрийн хувилбараар дахин олонд хүргэсэн нь АНУ, Канадад хит болсон байдаг. Үнэндээ Белгийн яруу найрагч Jacques Brel –ийн бичсэн анхны хувилбарын үг нь маш хүнд, хатуу гэмээр байсныг Terry Jacks арай хөнгөн болгож , ая болоод үгийг нэлээдгүй өөрчилсөн байна. Түүний энэ дууг ингэж засч өөрчлөн дуулах болсон нь ч учиртай. Terry-н сайн найз  цусны өвчний улмаас 6 сарын настай болсон байсан тэр үед Тerry энэ дууг санан дууг  хамгийн сайн найздаа зориулан нэлээдгүй өөрчлөн дахин бичжээ. Дууг бичүүлэхдээ Тerry маш их зовж, стрессдэж, хамаг  л хүч энергиэ зарсан  бөгөөд би энэ дууг гүйцээж бичүүлж чадахгүй нь гэж хүртэл хэлж байсан удаатай гэнэ. Ямартай ч энэ дуу олны хүртээл болсны дараа маш их нэр хүндийг түүнд  авчирчээ. Америкийн хитүүдийг гурван долоо  хоног тэргүүлж UК chart-д удаан хугацаанд нэгт бичигдсэн байдаг.

“Seasons in the sun” дуу хит болсны дараа Белгийн яруу найрагч Jacques Brel  тэтгэвэртээ гарч удалгүй 1978 оны 10 сард олон жил тэмцсэн өвчиндөө дийлдэн нас баржээ.

Канадын дуучин Terry Jacks энэхүү дууг  багтаасан цомгоосоо хангалттай мөнгө олсны дараа, нэг их удалгүй дуучны карьераа дуусгасан бөгөөд завь худалдан авч Аляскын баруун эрэг, Канадаар аялж, христосын шашинтан, байгаль хамгааллын төлөө тэмцэгч болсон байдаг.

“Seasons in the sun” дууг Нирвана, West life хамтлагаас эхлээд маш олон хамтлаг дуучид дуулсан нь бий.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...