“Бидний цөөхөн монголчууд” төслийнхөн Хөвсгөлийн үзэсгэлэнг дэлгэлээ

УИХ-ын гишүүн асан М.Зоригт болон “Мөнхчулуун сан”-гаас санаачлан хэрэгжүүлж байгаа “Бидний цөөхөн монголчууд төсөл хойморь нутаг болох Хөвсгөл аймгаас гараагаа эхэлсэн. Төслийн багийнхан Хөвсгөл аймагт 55 хоног ажиллахдаа нутгийн хүн зон, байгалийн үзэсгэлэнт байдал, өв соёл, ахуй амьдралын талаар гэрэл зураг, дүрсэнд мөнхлөн үлдээснээ нийслэлчүүдэд тайлагнаж байна. “Бид Хөвсгөл аймаг” тайлан үзэсгэлэн өчигдөр Q арт галерейд нээлтээ хийсэн бөгөөд энэ сарын 11-нийг дуустал үргэлжлэх юм. Үзэсглэнгийн нээлтийн үеэр “Бидний цөөхөн монголчууд” төсөл бол 21 дүгээр зууны Монгол орны түүхийг баримтжуулан үлдээх, өв соёлыг дархлах, эв нэгдлийг бэхжүүлэх, эх орноо танин мэдэх, хайрлан хамгаалахад асар том үүрэгтэй соён гэгээрүүлэх үйлс юм гэдгийг олон хүн хэлж байлаа. Тэд энэ зун баруун аймгууд руу аяллаа үргэлжлүүлэхээр төлөвлөсөн гэдгийг “Бидний цөөхөн монголчууд” төслийн Ерөнхий редактор сэтгүүлч С.Батзаяа хэллээ.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...