Иоко Оно: Хэрэв дахин төрөхдөө ямар нэгэн амьтан бол гэвэл би бор шувуу болно

Бидний мэдэхгүй баримтууд

Иоко Оно. Өдгөө 84 настай энэ эмэгтэй тун чиг өвөрмөц, уран  бүтээлч агаад баялаг намтар түүхтэй нэгэн. Япон гаралтай, туранхай ази хүүхэн тухайн үеийн  од Битлзийн Жонн Леннонтой гэрлэж улмаар домогт Битлзийг тараасан хэрэгт унасан. Үүнтэй холбоотойгоор Битлзийн ахлагч Пол Макартни тэр хоёрын дайсагнал маш олон жил үргэлжилсэн гэж болно. Жон  Леннон эхнэрээ тухайн үеийн нэрд гараагүй дэлхийн хамгийн сайн уран бүтээлч гэж магтаж байсан удаатай. Ямартай ч Жон Леннон энэ эмэгтэйтэй учирснаар ертөнцийг үзэх үзлийн хувьд ихээхэн өөрчлөгдсөн гэдэг. Иоко Оно өөрийнхөө талаарх  бусдын тэр бүр мэддэггүй нууцуудаа  US Weekly-д  ийн дэлгэжээ. Сонирхоцгооё.

  1. Миний овор багатай, толигор арьсны нууц гэвэл өдөрт  нэг удаа заавал мөстэй хүйтэн ваннд ордог
  2. 40 нас хүрээд толинд харахдаа арьсаа татуулах хэрэгтэй юу гэж бодогдсон. Гэхдээ арьс татуулах хагалгаа би хийлгээгүй.
  3. Би 15 жил тамхи татсан. Гэхдээ би тамхийг зүгээр л сороод гаргачихдаг,  утааг нь залгидаггүй байсан.
  4. Би 1950 оны тэр нэгэн үдэшлэгээс хойш архи амсаагүй яваа.
  5. Би хар тамхи хэрэглэж байгаагүй. Тэр бүү хэл 34 настайдаа нөхөр болох Жон маань тамхийг анх тутуулах хүртэл тамхинаас ч хол явсан.
  6. Би 3-4 цагаас илүү унтаж байгаагүй. Шөнө дундын нам гүнд босоод дууны үг бичимх хэчнээн сайхан гээч.
  7. Би 50 нас хүртлээ нүүрэндээ будаг хүргэж үзээгүй.
  8. Би Япон хүн. Гэхдээ заримдаа надад би  Герман, швейцарь хүн юм шиг санагддаг.
  9. Би ягаан юм уу нил ягаан өнгийн хувцасаар гоёхыг  боддог. Гэхдээ хар юм уу цагаан өнгийн хувцас өмссөн  үедээ л туйлын тавтай байдаг.
  10. Надад хэзээ ч хэвлийн зургаан толгойт булчин  байгаагүй, бүр залуу сайхан насанд маань ч гэсэн.
  11. Жонн бид хоёр 15 жил цагаан хоол идэж , шар буурцагийн сүү уусан.
  12. Би Моцартыг агуу гэдгийг мэднэ. Гэхдээ л надад бол саарал тэнгэр ширтэж хэвтээд Стравинскиг сонсох илүү сайхан.
  13. Би зайрмаганд маш их дуртай. Сүүлийн жилүүдэд бүр ч их дурлах болсон.
  14. Заримдаа би ганцаарддаг ч ганцаардахдаа би дуртай.
  15. Би нүдний шилэнд дуртай. Теарт юм үзэхдээ ч тайлдаггүй. Миний хүү Шон Леннон үүнийг гаж гэж хэлдэг л юм.
  16. Хүмүүс намайг 83 настайг минь сануулдаг. Гэвч үүнд итгэхэд хэцүү. Би өөрөө өөртөө ямагт 43-тай гэж санагддаг.
  17. Хэрэв дахин төрөхдөө ямар нэгэн амьтан бол гэвэл би бор шувууг сонгоно.
  18. Би Битлзийг тарахад ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Намайг Пол Макартни үүнд буруутгадаг. Тэр бол зүгээр л нэг гэнэн ганган амьтан.
  19. Магадгүй хүн бүр үүнийг мэдэж байгаа байх, би Жоныг өдөр бүр санадаг.
    Хуримаа хийснээс хойш 5 хоногийн дараа бал сарынхаа үеэр Вьетнамын дайныг эсэргүүцэн тэр хоёр энэ зургийг авахуулжээ. Тэд эсэргүүцлээ Bed-In гэж нэрлэсэн бөгөөд 7 хоног орчим орондоо өнжиж сэтгүүлчид хэвлэлийнхэнд энэ талаараа мэдээлэл өгсөн байна.

     

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Цэндийн Цогтыг...

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай...

Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

УИХ-аас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт...

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...