Хуучраагүй хуучны дуунууд
“NO MERSY “ хамтлагийн тухай дурсамж таныг 1990-ээд оны эхэн үе рүү аваачиж, халуухан секси гурван залууг санагалзуулах нь лавтай. Анх Германы алдарт продюссер Frank Farian тус хамтлагийн гоцлол Marty Cintront-той Миами дахь клубт танилцаж анхааралдаа авсан түүний хоолой, гитар тоглох чадвар нь түүнд маш их таалагдсан гэдэг. Тэрээр Marty Cintront-ийг Германд өөрийн студидээ урьсан бөгөөд Marty-г Германд очсоны дараа тэд хамтлаг байгуулахаар тохиролцсон байна.
Хоолойн төгс зохицол болоод гитарын сайхан аялгуунуудын хоршилыг харуулсан хамтлаг байгуулахаар төлөвлөсөн нь ирэйдүйн NO MERSY хамтлагийн өнгө төрх байв. Удалгүй Marty өөрийн найзууд болох ихэр Ariel Hernandez, Gabriel Hernandez нарыг Frank Farian-д санал болгосноор NO MERSY мэндэлжээ. Куба гаралтай ихрүүд 11 наснаасаа хойш Флоридад суурьшсан байв. Ингээд 1995 онд NO MERSY Германд анхны Missing цомгоо гаргаж бол олны анхааралд орсон бол дараагийн Marty-ийн бичсэн Where do you go дуу латин гаралтай гурван залууг дэлхийн рок попын ертөнцөд гарч ирсэнийг тунхагласан юм. Тэдний цомог Германд эхний 3-т жагсч, долоо хоногт 500 мянгаас илүү хувь зарагддаг байв. Испани маягийн гитарын аялгуу бүхий тэдний дуунууд тухайн үедээ бусдаас эрс өөр байсан бөгөөд дэлхий дахин латин америк хөгжмийг сонирхох том тэсрэлтийг NO MERSY хийсэн гэж хөгжмийнхөн үздэг.
Хамтлагийн ахлагч Marty Cintront хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа Enrique Iglesias-ийн дуунууд хүмүүст хүрэх хөрс суурийг манай хамтлаг тавьсан гээд бидниг гарч ирсний дараа гарсан Enrique-ийн цомог бүхэлдээ бидний санааг хулгайлсан байсан гэж хэлсэн байдаг. Үнэхээр ч NO Mersy -г гарч ирснээс холйш тэдний хуулбар гэмээр олон хамтлаг дуучид гарч ирсэн бөгөөд энэ талаар Marty, хүн бүр л бидний санаа, хэв маягийг дуурайж хуулбарлаж эхэлсэн гэж дурссан юм. Харамсалтай нь богино хугацаанд тэсрэлт хийн гарч ирсэн энэ хамтлагийн амжилттай үе тийм ч урт байгаагүй. Backstreet boys, NSync зэрэг хүчтэй boyband-ууд тэдний араас гарч ирж гайхалтай уран бүтээлүүд хийж байхад NO MERSY тэдэнтэй өрсөлдөхүйц байж чадаагүй юм. Үүнийгээ Marty буруу менежментээс болсон гэж хожим дүгнэж ярьсан байдаг бөгөөд Frank NO MERSY-ээс хангалттай их мөнгө олсон. Яг анхаарах ёстой чухал үедээ тэр биднийг хайхраагүй гэсэн байдаг. Marty одоо Латвид амьдардаг бөгөөд хамтлагийн ихэр гишүүд одоо хаана, юу хийж байгаа талаарх мэдээлэл тун хомс байгаа юм.
Ингээд та бүхэн NO MERSY хамтлагийн хоёр гайхалтай дууг сонсоно уу.