Даатгалтай бол B,C вирусын шинжилгээг үнэгүй хийнэ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 11 дүгээр тогтоолоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд 40-65 насны даатгуулагчийг улс даяар хепатитийн В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах санхүүжилтийг тус сангаас хариуцахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан. Улаанбаатар хотод шинжилгээнд хамруулах иргэдийн тоо, шаардагдах төсвийг баталж өгсөн Эрүүл мэндийн сайдын А/200 тоот тушаалын хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллага бэлтгэлийг хангаж байна. Хепатитийн В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд ашиглах багцыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу худалдан авахаар дүүргийн эрүүл мэндийн төвүүд зарлаж, гэрээг 2017 оны 06 дугаар сарын эхэнд нийлүүлэгчтэй хийхээр урьдчилан төлөвлөж байна.
Шинжилгээний багцыг хүлээж авснаар нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны эрүүл мэндийн даатгалтай иргэнийг хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж эхэлнэ. Шинжилгээ хийж эхлэх өдрийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тусгайлан зарлаж, нийслэлийн хэмжээнд нэг өдөр нэгэн зэрэг эхлүүлэх болно.
Үүний зэрэгцээ нийслэлийн эрүүл мэндийн байгууллага эмч, мэргэжилтнийг бэлтгэж сургах, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах, өрхийн эрүүл мэндийн төв дээр хороо, хэсгээр нь эмх, замбараатай, хүлээгдэл чирэгдэлгүй шинжилгээнд хамруулах хуваарийг боловсруулах зэрэг олон төрлийн бэлтгэл ажлыг хангаж байна. Иймээс нийслэлд оршин суугч, хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах хүсэлтэй, 1952 оны 01 дүгээр сарын 01-ээс 1977 оны 12 дугаар сарын 31-ны хооронд төрсөн 40-65 насны иргэн та эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байх ёстой ажээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...