Хууль зүйн туслалцааны төвийн Улсын өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн: ГЭР БҮЛИЙН МАРГААНЫ АСУУДЛААР ЗӨВЛӨГӨӨ ИХ АВЧ БАЙНА

                                             Хууль зүйн туслалцааны төв нь Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж энэ хүрээнд саяхнаас эхлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхийн байранд иргэдэд эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл, туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх ажлын дадлага туршлагатай улсын өмгөөлөгчийг ажиллуулж байгаа билээ. Энэ талаар иргэдэд шүүхийн  байранд байрлаж зөвлөгөө мэдээлэл өгч буй Хууль зүйн туслалцааны төвийн ахлах улсын өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

Шүүхийн Тамгын газрын байранд улсын өмгөөлөгч ажиллаж эхэлснээс хойш  хэчнээн иргэдэд хууль зүйн зөвлөгөө мэдээлэл хүргээд байна вэ. Иргэд ихэвчлэн ямар чиглэлээр зөвлөгөө авч байна?

-Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч 2017 оны  05 дугаар сарын 16-наас эхлэн шүүхийн  байранд байрлаж иргэдэд хууль 84 иргэнд зөвлөгөө мэдээлэл өглөө. Иргэд ихэвчлэн иргэний эрх зүйн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл авахаар хандаж байна. Тодруулбал, гэр бүлийн маргаан, хөдөлмөрийн маргаан, зээл болон зээлийн гэрээтэй холбоотой асуудал иргэдэд өгсөн зөвлөгөөний дийлэнх хувийг эзлэж байна. Гэр бүлийн маргаан дундаа гэр бүл цуцлуулах талаар зөвлөгөө авахаар иргэд нэлээдгүй хандсан. Ер нь иргэд хууль эрх зүйн  чиглэлээр мэдээлэл дутмаг, анхан шатны зөвлөгөө, мэдээлэл авах хэрэгцээ  их байгаа нь энэ хугацаанд харагдлаа гэв.

 

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

КОП-17 бага хурлын зочид, төлөөлөгчдөд нийтийн тээврийн 100 автобусаар үйлчилнэ

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч...

Монгол Улсад 10 мянган шатар хандивлах амлалтаа биелүүлжээ

WR Chess багийн эзэн Wadim Rosenstein-ий Монголын нийт шатарчдад...

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө...

16 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа 

“Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...