Дутуу нойр таргалалтын нэг том шалтгаан!!!

Хоолны их дуршил, түргэн хоол их иддэг, дасгал хөдөлгөөн  бага хийдэг зэрэг амьдралын буруу хэвшлүүд илүүдэл жин үүсгэдэг гэдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл илүүдэл жин үүсгэж, хэвлий хэсгээр таргалахад нөлөөлдөг та бидний тэр бүр  сайн мэддэггүй нэг зүйл  байдгийг эрдэмтэд баталжээ. Тэр бол дутуу нойр. Шведийн Уппсала их сургуулийн  эрдэмтэд 14  эрэгтэй оюутан дээр судалгаа явуулж тэдний заримыг бүтэн нойртой, заримыг дутуу, зарим хэсгийг огт унтуулалгүй хэдэн хоног судалсан  байна. Энэ хооронд тэдний хоолны дуршил, цусан дахь сахарын хэмжээ болон, гормоны түвшин, бодисын солилцоо хэрхэн өөрчлөгдөхийг судлахад маш сонирхолтой дүгнэлт  гарчээ.

Ердөө нэг шөнө нойр дутуу хоноход маргааш нь тухайн хүний бодисын солилцоо удааширч, амьсгалах, хоол шингээх гэм мэт үүргүүдээ 5-20 хувь дутуу гүйцэтгэсэн  байна. Мөн нойр дутуу хүмүүс бусдаасаа, мөн өөрийн өмнөх хоолны дуршлаасаа илүү их хэмжээгээр идэж байжээ. Нойр дутуу үед өлссөн мэт мэдрэмж илүү хурцаар төрж, бодит байдлаас илүү давуулж өлссөн санагддаг байна. Өөрөөр хэлбэл, бие  махбодь цаанаасаа илүү  их  энерги олж авахыг шаардаж хоолны дуршил нэмэгддэг гэсэн үг. Мөн  цаашлаад энэ байдал хоол боловсруулах системийн ашигтай нянгуудын түвшинд өөрчлөлт оруулж  бодисын солилцоог сайжруулахад сөргөөр нөлөөлдөгийг Уппсала их сургуулийнхан баталжээ. Одоо тус багийнхан нэг шөнийн нойрны алдагдал хүний биед ингэж сөргөөр нөлөөлж байгаа бол энэ байдал урт хугацаанд үргэлжилвэл хүнд хэрхэн нөлөөлөхийг үргэлжлүүлэн судалж байгаа юм байна. Судалгааны багийн ахлагч Бенедикт, орчин үед маш бага унтдаг амьдралын хэвшил хэвийн үзэгдэл болсон. Үүнийгээ дагаад таргалалт ихэсч, бодисын  солилцооны алдагдлууд ихээр гарч байгаа нь гайхаад байх зүйл биш юм гэжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...