Хүүхдээ машинд цоожилж бүү үлдээгээрэй

Урин дулааны улирал эхэлж, зуны аагим халуун өдрүүд үргэлжилж байна. Өнөөдөр л гэхэд гадаа 30 хэмийн халуун байх нь.

30 хэмийн халуун өдөр автомашинаа гадаа аравхан минут орхиход машин доторхи температур 70 хэм болдог ажээ. Үнэхээр аюултай. Энэ тоог дэлхийн олон улс оронд хэмжээд тогтоосон байдаг бөгөөд ийм халуунд машинд үлдсэн хүүхдийн тархинд 10-15-хан минутын дотор цус харвах аюултай байдаг аж. Зурган дээрээс та бүхэн бодит байдал ямар болохыг харж байгаа биз. Машин дотор хайруулын тавганд өндөг шарах хэмжээний халуун байдаг гээд төсөөлөөд үз дээ.

Машиндаа хүүхдээ цоожилж үлдээсний улмаас бяцхан үрс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан тохиолдлууд дэлхийд олон гардаг. Манайд ч 2015 онд ийм тохиолдол гарч цагдаагийн 2 ажилтан ухаан  алдсан 2 хүүхдийг аварч байсан  билээ.

Хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхэд нь Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэдэг  байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...