АН-ын сонгуулийн штабыг Я.Санжмятав удирдана

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход сар гаруйхны хугацаа үлдээд байна. Намуудаас нэр дэвшигчид тодорч, сонгуулийн төв байгууллагад бичиг баримтаа өгч өрсөлдөх эрхтэй болчихоод байгаа билээ. Харин энэ долоо хоногт тэдний эрх баталгаажсанаар сонгуулийн хандивын данс, сурталчилгааны ажил нь эхлэх болно. Мөн намуудаас нэр дэвшигчид сонгуулийн штабуудаа ч байгуулаад эхэллээ. Сонгуулийн ажлыг нь хэн хэрхэн удирдах бол гэсэн таамаглалууд ч гүйж байгаа.
Тэгвэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын сонгуулийн штабыг намын дарга нь удирдан зохион байгуулж, ялалт байгуулахад нь тус дэм болох болов уу гэсэн яриа байсан ч энэ нь үгүйсгэгдлээ. Тодруулбал, С.Эрдэнэ гардан зохион байгуулахгүй бөгөөд нэр дэвшигчийн штабыг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав даргалан ажиллахаар болжээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...