“Цонжин болдог” орчимд Х:17 чиглэлийн нийтийн автобус зогсдог болох аж. Тухайлбал, иргэд, жуулчдын санал хүсэлтийн дагуу Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-тай хамтран Х:17 “Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур” чиглэлийн автобусыг Цонжин болдог орчимд зогсоох зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид “Тэнгэр плаза”-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна. Дээрх чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлэх юм.
Х:17 чиглэлийн автобус нь том хүн 10000 төгрөг, хүүхэд 5000 төгрөгөөр зорчих боломжтой юм байна. Мөн ирэх жил автобусны буудлын байгууламжийг бий болгох ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж.


