Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барих ажил энэ оны дөрөвдүгээр сард эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар 90 метрийн урттай явган хүний гүүрний суурь, тулгуур баганыг суурилуулж дуусжээ. Одоогоор гүүрийн металл хийцийг угсрах бэлтгэл ажлыг хангаж байгааг холбогдох албаныхан мэдээлэв.
Гүүрэн гарц нь 90 метр урт, гурван орц, гарцтай, 98 ширхэг шонт суурьтай байх бөгөөд энэ оны долоодугаар сард ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн ч ажил үргэлжилж байгаа ажээ.
Одоогоор тус нүхэн гарцын орчимд явган хүн авто зам хөндлөн гарахад бэрхшээлтэй байгаа юм. Харин Таван шарын нүхэн гарцны явган хүний болон болон дугуйн замын ажил бүрэн дууссан байна.

