Ойн нөхөрлөлүүдийн туршлага солилцох хэлэлцүүлэг боллоо

UNCCD COP17-гийн хүрээнд “Ойн нөхөрлөлүүдийн тогтвортой менежмент, туршлага солилцох хэлэлцүүлэг” амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийн үеэр ойн нөхөрлөлүүдийн ой хамгаалал, нөхөн сэргээлт, ойн дагалт баялгийг зохистой ашиглах, мод болон модон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ойн нөхөрлөлүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сайн туршлага, тулгамдсан асуудал, цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ.
Мөн Ногоон бүсийн C17 павильонд ойн нөхөрлөлүүдийн бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдаж, гар урлал, модон бүтээгдэхүүн, зөгийн бал, ургамлын цай, эмийн ургамал, тарьц суулгац зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулсан юм.
Энэхүү арга хэмжээ нь ойг хамгаалах, тогтвортой ашиглах, орон нутгийн иргэдийн оролцоо, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр ойн нөхөрлөлүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Есөн настай дагавар хүүгээ хөнөөхийг завдсан этгээдийг шүүхэд шилжүүлжээ

Есөн настай дагавар хүүгээ хөнөөхийг завдсан этгээдийг шүүхэд шилжүүлжээ. ...

“Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

АНУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд

Сүүлийн үед АНУ-ын олон улсын нисэх буудлуудаар нэвтрэх үед...

Б.Нарандэлгэр Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын соёлын хөтөлбөрт тусгай байрт шалгарчээ

Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек...