Монгол Улс оны эхний найман сарын байдлаар 737,338 жуулчин хүлээн авчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт юм.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос гаргасан статистикаас харахад манай улсыг зорин ирэх жуулчдын тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байна. Тодруулбал, 2023 онд 364,594, 2024 онд 435,037, 2025 онд 478,452 жуулчин ирж байсан бол энэ онд 737,338-д хүрч, гурван жилийн өмнөхөөс хоёр дахин өсөв. Аялал жуулчлалын салбарын судлаачдын үзэж буйгаар, жуулчдын урсгал энэ хэвээр үргэлжилбэл Монгол Улс 2026 онд 1,050,000 гаруй жуулчин хүлээн авах боломжтой.
Ташрамд дурдахад, өнгөрсөн онд жуулчдын тоо долдугаар сард хамгийн өндөр түвшинд хүрч байсан болон энэ онд наймдугаар сард аялал жуулчлын оргил үе тохиолоо. Тухайн сард Монгол Улсад 165,284 жуулчин иржээ.