Б.Мөнхбат: Нийслэл бондын хүүгийн алдагдалд ороогүй

Нийслэлийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан өнөөдөр /2026.08.10/ үргэлжиллээ. Хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Улаанбаатар хотын 7.75 хувийн хүүтэй, 500 сая ам.долларын гадаад бондын хөрөнгийн зарцуулалт болон Сэлбэ хорооллын бүтээн байгуулалттай холбоотой газар чөлөөлөлтийн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Нийслэл 500 сая ам.долларын гадаад бонд гаргасан. Үүнээс 1.9 их наяд төгрөгийг Монгол Улсын зургаан банкинд байршуулсан. Үндсэндээ хугацаатайгаар байршуулж явсан. Одоогоор гурван банкинд байгаа.

Банкинд байршуулж байх хугацаан дахь хүүг бондын хүүгийн алдагдалд орохгүй байхаар хэлцэл хийж байршуулсан. Тиймээс одоогийн байдлаар бондын хүүгийн алдагдалд огт ороогүй.

Гүйцэтгэлийн хувьд 300 гаруй тэрбум төгрөг байгаа. Энэ оны долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр гарах, одоо хүлээгдэж байгаа гүйцэтгэлүүдээр нэлээд хэмжээний дүн гарна. Цаашлаад аравдугаар сард гүйцэтгэлийн графикаа гаргаад, тэр хугацаанд арилжааны банкуудтай хийсэн гэрээний хугацаа болон хүүгийн асуудал дээр ярилцаад явах боломжтой.

Өнөөдрийн байдлаар бид Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк гэсэн гурван банкинд үлдэгдэл буюу бондынхоо мөнгийг байршуулсан.

Газар чөлөөлөлтийн хувьд 158 мянган га талбайг чөлөөлөх ажил явж байгаа. Тодорхой хэмжээнд судалгаа хийгээд, үнэлүүлээд, иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ хийгээд явж байгаа. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн зардал үндсэндээ дуусах тал руугаа дөхсөн. Иймд төсвийн тодотголын төсөлд газар чөлөөлөлтийн зардлыг үргэлжлүүлэн тусгаж, газар чөлөөлөлтийн ажлаа хийхээр төлөвлөж байна” гэлээ

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд бямба гарагаас тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулна

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл, олон улсын COP17 хуралтай холбогдуулан...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар...

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс нээнэ

НИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн...