Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос гурав хоног хаана

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд зам хаана. Засварын ажлын үеэр 1 километр хэсгийн хүйтнээр зорох болон асфальт бетон хучилт авах ажлыг гүйцэтгэх тул өнөөдөр орой буюу долоодугаар сарын 24-ний 23:00 цагаас Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 27-ны өдөр 06:00 цагт нээнэ.

Монелийн гудамжны авто замын засвар, шинэчлэлтийг 2026-2028 онд гүйцэтгэх бөгөөд Нийслэлийн Замын Сангийн хөрөнгөөс 6.3 тэрбумыг зарцуулахаар төсөвлөжээ. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө нь автомашины албан татвар, авто зам ашигласны төлбөр болон замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулийн орлогоос бүрддэг.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...

50 мянган яндан буулгах 100 мянган орон сууц үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах,...