Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, өвчтөнийг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж эхлээд байна. Тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн /ЗӨСТ/ лабораторид хийсэн полимеразын гинжин урвал /PCR/-ийн шинжилгээгээр хариу эерэг гарсан бөгөөд одоогоор баталгаажуулах эцсийн шинжилгээ үргэлжилж байна.

Урьдчилсан тандалтаар тухайн иргэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэндээ хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай байна. Түүнчлэн халдвар гарсан байж болзошгүй уг бүс нутаг нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс төдийгүй Алтай Таван Богд чиглэлийн аялал жуулчлалын гол маршрутад хамаардаг тул иргэд, аялагчдыг онцгой сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Мөн холбогдох албанаас гарсан зөвлөмжийг хүргэж байна. Тухайлбал,

  • Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх
  • Тарваганы дотор эрхтэн, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх
  • Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх
  • арвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай утсаар дуудлага өгнө үү.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян эхэллээ

“Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд эхэллээ. Аян...

Улаанбаатарт анх удаа “Шөнийн марафон” зохион байгуулах гэж байна

Тус марафонд 16-аас дээш насны хүмүүс оролцох эрхтэй. 5,...

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одон гардууллаа

Монгол Улсад барилга, хот байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 100...

Косүкэ Машияма: Би олимпын аварга болохын тулд Монголыг сонгосон

Японы жүдо бөхийн тамирчин Косүкэ Машияма өөрийн инстаграм хуудсаараа...