Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын эрүүл, аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” А/997, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/998 дугаар захирамжийг тус тус баталсан.

“Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” А/997 дугаар захирамжаар Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан чиг үүргийн дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон.

Харин “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/998 дугаар захирамжаар мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тээврийн хэрэгслээ хууль тогтоомжийн дагуу бүртгүүлэх, 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргээ хэрэгжүүлэхийг эцэг, эх, асран хамгаалагч, хувь хүн, хуулийн этгээдэд уриалсан байна.

Мөн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг  хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй, 18 нас хүрээгүй хүүхэд болон сургалтад хамрагдаж, бүртгүүлээгүй хүн /жолоодох эрхийн үнэмлэхтэйгээс бусад/, гэрээ байгуулаагүй болон гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй үйлчилгээ үзүүлэгчийн мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлж ажиллахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газарт үүрэг болгосон юм. Түүнчлэн нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай гэрээ байгуулах, гэрээний нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй бол түр хязгаарлах, эсхүл гэрээг цуцлах арга хэмжээг авахыг Нийтийн тээврийн бодлогын газарт тус тус үүрэг болгосон.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Эрдэмтэд эр бэлгийн эсийг дарангуйлж жирэмснээс хамгаалах тариа бүтээжээ

АНУ-ын Корнеллийн их сургуулийн эрдэмтэд эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах...

“Сүү” компанийн урд талын авто замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 25-нд нээнэ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр "Сүү" ХХК болон "ТЭСО" компанийн...

Цэцэрлэг болон ЕБС-ийн нэг, зургаа, аравдугаар ангийн 270,689 суралцагч эрт илрүүлэх үзлэгт орно

2026-2027 оны хичээлийн жилд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт...

“Эхийн алдар” одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

“Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах...