Н.Тавинбэх нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлэв

Орон нутгийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн “10 аймгийн төвийн дулааны станц байгуулах төсөл”-ийн БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс 148.7 сая ам.долларын санхүүжилт татахаар тохиролцсон байдаг. Уг хөрөнгөөр аймгийн төвүүдэд төвлөрсөн дулаан хангамжийн систем байгуулж, нүүрсний жижиг зуухнуудыг үе шаттай халж, агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилт дэвшүүлсэн юм.

АТГ-аас өгсөн мэдээллээр Эрчим хүчний сайд асан, Дулааны цахилгаан станц-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Тавинбэхтэй холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Шалгалтын хүрээнд түүнийг албан тушаалын бүрэн эрхээ ашиглан тухайн үед өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан иргэн П.Товуудоржийн үүсгэн байгуулсан компанид давуу нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй асуудлыг нягталсан байна. Зөвлөх үйлчилгээний гэрээтэй холбоотой 2.6 сая ам.долларын санхүүжилт олгосон нь мөрдөн шалгах ажиллагааны нэг гол чиглэл болжээ.

Авлигатай тэмцэх газар 2026 оны зургаадугаар сард Эрчим хүчний сайд, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлснээ мэдээлэв. Ингэснээр тухайн хэрэг мөрдөн шалгах шатнаас прокурорын хяналтын шатанд шилжиж байна.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Монгол лам нарын ёс зүйн дүрмийг баталлаа

Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс Монгол лам нарын II...

Нийслэлд эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг дүүрэг бүрд зохион байгуулна

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд...

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, бүтээн байгуулагч шалгарлаа

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр...

Б.Энхбаяр: Туулын хурдны зам төсөл тэр чигээрээ гэмт хэрэг

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн...