2026 оны 1 дүгээр улиралд 2.54 их наяд төгрөгийн ногоон зээл олгожээ

Монгол Улсын ойн салбар нь ойн нэмэгдсэн өртгийн сүлжээ болон мод боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар тогтвортой эдийн засгийн өсөлт, нутгийн иргэдийн амьжиргаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх нөөц бүхий салбар юм. Тус салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, банк, санхүүгийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн тогтвортой санхүүжилтийг хөгжүүлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор “Ойн салбар ба Ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2026.05.28/ боллоо.

Хэлэлцүүлгийг нээж, Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хэлсэн үгэндээ “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга хэмжээ бол мод тарих, ойжуулалтын ажлыг эрчимжүүлэх юм. Банкны салбарынхан ногоон зээлийн бодлогоороо энэ ажлыг цаашид тогтвортой, бүтээмжтэй үргэлжлүүлэхэд хэрхэн дэмжих вэ гэдэгт санал бодлоо солилцож, шийдэл гаргах нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол ач холбогдол юм. Арилжааны банкнууд олгож байгаа ногоон зээлийнхээ хэмжээг 2030 он гэхэд нийт зээлийн 10 хувьд хүргэхээр зорьж байна. Банк, санхүүгийн салбар бодлогоороо эх дэлхийд ээлтэй зөв үйлдлийг, үйлдвэрлэлийг байнга дэмждэг байх ёстой” гэв.

Банк, санхүүгийн салбар 2026 оны 1 дүгээр улирлын байдлаар 2.54 их наяд төгрөгийн ногоон зээл олгоод буй бөгөөд энэ нь нийт зээлийн багцад 5.7 хувийг эзэлж байна. Харин тогтвортой ойн менежмент, ойг хамгаалах чиглэлээр 4.7 тэрбум төгрөгийн зээл олгоод буй нь нийт ногоон зээлийн багцын 1 хувьд хүрэхгүй дүн юм.

Ойн салбар нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чухал үүрэгтэйгээс гадна санхүүжилтийн өртөг харьцангуй бага шаарддагаараа онцлогтой хэдий ч тус салбарын аж ахуйн нэгжид чиглэсэн төрийн дэмжлэг, санхүүжилтийн тогтолцоо шаардлагатай байгааг оролцогчид дурдлаа.

Хэлэлцүүлгийг Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны “Stream+” төсөл, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулсан бөгөөд холбогдох яамд, төв банк болон арилжааны банкнууд, ойн салбарын мэргэжлийн холбоод, салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

“Хавдар судлалын үндэсний төв-II” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импорт...

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг 1970-аад оны үед Зөвлөлт...

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүд

Баяр наадмын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус...

Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдэл, судалгаа, газар...