Орон сууцны залиланд 3000 гаруй хүн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ

Сүүлийн гурван жилийн хугацаанд орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг 1167 бүртгэгдэж, 3000 гаруй иргэн нийт 118.2 тэрбум төгрөгийн хохирсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

2024 онд орон сууцтай холбоотой залилангийн 456 хэрэг бүртгэгдэж, 820 иргэн 32.5 тэрбум төгрөгөөр хохирчээ. Харин 2025 онд энэ төрлийн гэмт хэрэг 512 болж өссөн бөгөөд 1145 иргэн 62.8 тэрбум төгрөгийн хохирол амссан байна. Мөн 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар орон сууцтай холбоотой 199 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, 1348 иргэн 22.9 тэрбум төгрөгөөр хохироод байгаа ажээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, тавдугаар сарын байдлаар 905 иргэн хохирсон, 64.5 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэгт 79 иргэн болон 22 хуулийн этгээд холбогдон шалгагдаж байна. Албаныхан иргэдийг орон сууц худалдан авах, захиалахдаа тухайн компанийн үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний нөхцөлтэй сайтар танилцаж, урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс өмнө мэдээллээ нягтлахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Ёс бус үг хэллэг ашиглахыг хориглоно

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...